Happy New Year and Have A Good Day

Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ. 

- Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан 

- Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

- Аан тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?

- Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг чинь зааж өгөх болно.

- Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?

- Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг болсныг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь: 

- Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан 

- Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг "ЭЭЖЭЭ"
 гэж дуудаж болно гэжээ

9 сэтгэгдэл:

null
ХЭРЦГИЙ ХЭРЭМ

сайхан бичлэг шүү.

Оранж

сургамжит өгүүллэгүүд гээд номон дээр байдийн ...... хүүш юу байнаа? Ховрын бараа мээн.......кккк

Хэрлэн

сахиусан тэнгэрээ гэж.

Hiko

Гардирс эгч мээнь where are you been? нтр ккк
Нээрэ наадах их гоё өгүүлэг шүү

HERO

ЭЭЖЭЭ, гэж уйлсаар би энэ хорвоод төрсиймүү, за за шууд хэлтэй болно ч гэж юу байхав. Гоё өгүүлэг шүү.

Аанхаа

сэтгэл хөдөлгөсөн гоё юмаа

БОРОО + НД (зочин)

Сонин юу бна. Ашгүй ой ухаан чинь сэргэсэн үү.

Bolduush

Хохохо бурхан үнэн шог надаа яагаад сахиусан тэнгэр өгөөгүйн гэж яг гомдоллох гэжээлаа шд. Баларсын.

Sod

goy ym aa hhe blogchi za blog.gogo.mn gsn hemnleer uilaal turj bsn bhda hehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger