Эдгэрцэн баярт хүн

Олон олон тэмдэглэлт өдрүүдийн мэнд хүргий.

За нэгдүгээрт нь байнаа би блоог гэдэг ертөнцтэй танилцаад 2 жил болжээ. 2 блоог зэрэг хөтөлж байгаад нууц блоого шууд хаасан тал бий. Гэхдээ хэн ч мэдээгүй л дээ. Ккк. Ингээд блоог ертөнцөд хамт байгаа кийборд нэгт нөхөддөө Гандирс нь блоог үүсгэж хөгжүүлсний /майр сүр оруулж байгаан/ 2 жилийн халуун баярын мэнд хүргэж байна.

Дараагийнх нь би эдгэрсний мэнд. Юунаас гээч. Блоогших гэгч хүнд, хурц хэлбэрийн өвчнөөс. Учир шалтгааныг нь ч олсон. Тэхээр байнаа ингэдийн байна. Хэрвээ сэтгэгдэл бичих боломжгүй, сэтгэгдэл бичдэггүй байсан бол блоогших бол зүгээр л хамрын ханиад юм байна. Тэгтэл сэтгэгдэл бичээ л уншаад ирэхээрээ л хүнд хэлбэрлүү ордийн байна. Би чэн ажлын шаардлагаас блоогруугаа орж чадахаа байчаад зөвхөн URL нь ирсэн шинэ бичлэгүүдийг google reader-р уншаад л толгой дохиод суужийдаг болсон.

Тэгээ л уншингаа татаж унаж инээх дээр нь инээгээ л хажуу хүмүүсдээ оргил хэсгийг нь уншиж өгөө л, заримыг нь айдаа мөн үнэн юм хэлдэг хүү шүү гэж магтаад л дэмжээд дэмжээд суужийдийншүү. Та нар таг чимээгүй алга боллоо гэж хэрхэвч бодож болохгүй намайг. Цаа чэн таануудыг дэмжээд алгаа ташаад суужийдаг гэж ойлгоорой.

Над шиг хүнд хэлбэрийн блоогших өвчинд нэрвэгдээд байгаа хүн байвал эмчилж өгч үйлчилнэ шүү. Найдвартай эдгээнэ. /Компьютер дээр нь блоогуудыг хаана. Эхэндээ блоогорч болдог газарлуу гүйж орчоод л байдын. Ажлын зав зайгаар. Тэхдээ сүүлдээ залхаад больдийн. /

З-рт нь Англи хэлний АВС үсэг заалган сурч эхэлсний 10 жилийн ой болж байгаан. Даанч ярьж сураагүй л байна. Ккк. Ёстой хэлний авьяасгүй юу эсүүл залхуу юу гэдгээ ялгаж салгаж ойлгоогүй л байна. Хүн сураад байхад би яагаад чадахгүй гэж хор шар хөдлөхөөрөө гарч гүйж худалдаж авчаад байдаг хэдэн ном л байх шив дээ. Ккк. Тэхдээ л ахиад сурна гэцэн байгаа... яанадаа англи хэл бид хоёр...

4-рт нь их чухалаа, цаадахын чэн төрөгдсөн өдөр болох гээд... л олон олон тэмдэглэлт өдрүүд давхцаад байгаам даа гэж...

14 сэтгэгдэл:

null
Заяц

Баярууд давхцаад балай авахнээ айн бөөндөх ч аюултай дааа золиг гэж ... За бүсгүй минь бүх баярт нь баярын мэнд баяр хүргэе

Би одоо ямар хачин баяр хүргээд байнаа золиг гэж

ntsoom

элдэв өвчин илааширсан бол сайхан байнаа. Ганц хоёр шинж тэмдэг надад илрээд байгаа шүү дээ

Гандирс (зочин)

Баярлалаа заяцаа хачин баярыг авлаа золиг гэж

Нцоом би эмчлэнэ л гэцэн байгаа гсн

secretwish (зочин)

баярыг хүргэе, хэхэх нээрээ аанха тийн гээл толгой дохиол суудышд бичас

аа тээд ямар блог байсын хэрэгт дурлая л даа хэлчээчдээ дүхүү ккк

Навч

Давхар давхар баяр хүргэе найз аа... Толгой дохиод л эсвэл, хальтхан гйүлгээд л гардаг үе нь илүү олон болсон байлээ. Эдгэрч байгаагийн шинж гэж бодоод байсын. зөв байжээ.
Нууц блогоо зарлачихаач дээ. Дүхүү

SUNshine (зочин)

2 жилийн ойн мэнд хүргэе
нээрээ л донтох нь гайгүй болчихсон шүү нээрээ кккк

Ицми

баярыг давкралдуулаад хүргэчий. чи нууц блог хөтөлж барахуу. худлаа сенсаац дэгдээгээд байгаам бишүү. төөрсөн өдөр нь өнөөдөрилүү? зургаа явуулчих. яаж пиав ууя даа гэж бодоод байсан аягүй завшаан гарав кк

Оранж

7 нд билүү төрсөн өдөр чинь... давхар баяруудын мэнд......

Armaan

Юутай ч баярын мэнд хүргэе. Тэмдэглэх өдөртэй байна гэдэг чинь л сайхан шүү дээ. Ямар нэгэн өдөрт ач холбогдол өгч эргэн дурсана гэдэг сайхааан.

Доктор (зочин)

Мэнд хүргэе.
“заримыг нь айдаа мөн үнэн юм хэлдэг хүү шүү гэж магтаад л“ энэ дандаа эрэгтэй блогчдыхыг уншдаг гсн үг мөн үү, ккк

МЭС

Завсараар нь сайхан амтат ерөөлөн гавчуурганууд хийгээд хэд хэдээр нь давкарлацан баярын мэндүүдээс хазаадаваарай хээхэ

Хэрлэн

за баяруудыг хүргий.

Pearle Deppsu (зочин)

нээрээ түрүү жил 11 сарын 7нд төрсөн өдөр нь болсон шд тээ? Булсарагын тоглолтын өдөр. санаж байнаа санаж байна

төрсөн өдрөө тэгээд хийх юм уу?

laitai (зочин)

баярын мэнд хүргэе. уг нь өчигдөр хүргэцэн л дээ. гэхдээ яахав дахиад нэг хүргээд үнсчий. Бас битгий худлаа яриал бай л даа. би чиний нууц блогийг мэдийшд.чи өөрөө надаа хэдээ биз дээ.сайхан баярлаарай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger