Бөөн баяраа бөөн баяраа бөөн бөөн баяраа хө...гсн

За хө маргааш ахмадын баяр гэж байгаа. Жилд ганцхан тохиодог баяр минь шүү дээ. Тэхдээ ч би тэмдэглээд удаагүй л дээ.

Жилийн 365 хоногт бүгд л баяр болдог хирнээ надад онож тэмдэглэчихмээр байдаггүйм. Эмч нарын баяр, эмнэлэгийн ажилтнуудын баяр, сувилагчдын баяр, санхүүчдын баяр, холбоочдын баяр, ээжүүдийн баяр, үрсүүдийн баяр, гүйээ бас аавуудын баяр гээ л явж өгнө шүү дээ. Надад нэг нь ч тохирдоггүй юм. Үрсүүдийн баяр тэмдэглэчий гэхээр зөнөж үхэх гэж байж гэнэ, ээжийн баяр тэмдэглий гэхээр ээж биш, санхүүчдын баяраар л нэг булаалцалдаж байж Би ч бас цалингаа аваад тоолдог, өр ширдээ хувааж өгдөг, хэдэн пийв ууж болохнуу гэдгээ боддог нтр гэж байж нэг юм олж уух жишээтэй.

Харин эмэгтэйчүүдийн баяраар нээх баярлаж чаддаггүй золиг байгаам.. тээ л бодоо л байхад одоо ахмадын баяр л яг таараад байгаан. Сайхан тэмдэглэж болмоор баяр шүү дээ...

За тээд маргааш болох ахмадын баярын час халуун мэндийг Гөүгөү-нхээ хэдэн ахмад блоогчидод хүргэе эээ. Нэрийг нь хэлээд хэрэггүй биз. Өөрсдийгөө мэдэж байгааздээ. /Настай хүмүүст час халуун мэнд бариулж болж байна уу гүй юу. Ккк. /

Өө бас залуу хүүхдүүд хэдэн ахмад блоогчиддоо халуун хийцтэй цай, бууз бас бус юмаар дайлж баярыг минь тэмдэглэхээ надаар хэлүүлэлтгүй мэдэж байгааз дээ. Маргааш үйтэн хуаран дээлээ өмсөөд дүү нарынхаа урилгаар очноо л гэж бодоод байгаа шт. Хүйтэн л байгаасай тэгүүл булган малгайгаа бас өмсчих юмсан...

10 сэтгэгдэл:

null
tsoomo

чи тэгээд яаг эмэгтэй биш юмаадаа тээ Одоо тэгээд эмээ гэхүү өвөө гэхүү хахаха

Зочин

тачаалаараа бол миний хүү хахаха

Гандирс

нэрээ оруулж чадахаа больсоон энэ гөүгөү-н өөрчлөлт шинэчлэлтээс хойш

SUNshine (зочин)

амархан сайн байна уу Гандирсаа
тавтай сайхан намаржиж байна уу
уулзаж сайхан хөөрөлдөх үү дээ

дурлагч

Хэхэ чи наад үйтэн хуаран дээл өмсөх гэдгийнхээ цаад нарийн учрын мэдэж байгаа юу? Тэгэж хамаагүй хэлдэг үг уг нь биш л юмсан.

Навч

За өөрийгөө МЭӨ болхоор ахмад гэж бодоод баярын мэндчилгээг хүлээн авлаа. Ханиндаа сууж ганц данх суллахсан даа..

AntiDotE

Хэхэ, энэнээс олигтой юм бодож олж чадсангүй юу.

Оранж

Маргааш нээрээ ахмадын баяр .... мснжэрээр мэнд хүргэчүүл болохын байгааз? Соёлжсон мснжэрддэг блогширдог эмээ минь....

МЭС

Настангуудда баяр баярын дээд, ахмадын баярын мээнд.

Буулганчиг малгай юугаа духдаад алхаа нь хараагдаад байна уу даа гөү гөү минээ хөөхөөөххөхөхөх

САНАСААР

настан юу байна даа хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger