Ээж минь ирчихэж, эргээд ирж
Балчирхан байсныг минь мартчих гээд байхаар нь
Холын холоос наддаа хүрээд ирж ээж минь
Хурмын цагаан даашинзтай хөтлөн
Хадмын гэрт оруулж өгөх гээд хүрээд ирсэн гэнэ
Хонгор бяцхан зээ нараа өсгөж өгөхөөр ирсэн гэнэ
Хорвоогоос явах гэж яарахгүй хамт амьдрах гэж
Холын холоос наддаа хүрээд ирсэн гэнэ
Ээж минь ирчихэж, эргээд ирж
Гэнэн балчир охиноо санаад байхаар нь ирсэн гэнэ
Гэргий болохыг нь хараад жаргал эдлэх гэж ирсэн гэнэ
Голоос хайртай охиноо ижий болохыг харахыг хүссэн гэнэ
Гуч зээгээ тойруулаад жаргал үзмээр санагдсан гэнэ
Ээж минь ирчихэж, эргээд ирж
Хэзээ буцахыг чинь асууж чадахгүй нь танаасаа
Хэтэрхий их санасан болохоор хэсэгхэн ч болов жаргаад авъя гэсийм
Бүүвэйн дуу аялж өгөөч наддаа
Бүлээн энгэртээ тэврээд унтаач та минь
Ахиад гучин жил, ахиад гучин жил гэж даврахгүй ээ
Арав хоноод буцсан ч болноо миний бурхан минь


18 сэтгэгдэл:
Saihan shuleg baina.
Ээжээ гэж дотроо л хэлсэнээс амнаасаа энэ үгийг унагалгүй 10 гаран жил болжээ.Ингээд хүрээд ирдэг ч болоосой.Нулимас цийлэгнээд болкуунээ.Сэтгэлийн эмзэг газар хөндүүрлээд хоолой дээр хатуу юм горойгоод.Сайхан шүлэг бичжээ.
сто гоё шүлэгайна... ээжйигээ санаад байнааа.. ээжээ ажлаасаа чөлөө аваад хүрээд ир ээ хэхэ.
сайран шүлэг байна оо
Одоо ч гэнэн цайлган биш улаан галзуу болсон биддээ. Нөхөр мөхөрт гарч нэг санаа сэтгэлийг нь амраалдаа энэ чинь. Гоё шүлэг байв.
goe shuleg bna
гоё шүлэг оруулжээ
ЖиТулгын өчил саак бөлгөө
Iiiiin iiiiiiiiiin......sanaadiin taniigaa.hureed irdeg ch boloosoi................................................
Ээжийгээ зүүдлэхээр их азтай явдал тохиолдоод байх шиг байдаг юм даа хүүхээ. Би лав бүтэх хариу сонсох болохоороо л ээж зүүдэнд ирээд л хэ хэ хэ.
өчдөр гэртээ хариагүй ээж өглөө хар үүрээр залгаал ажилдаа эрт яваарай гэж дуудаад ....... Ээж дээрээ хурдхан очий доо. нээрээ юм бодуулахаар сайхан шүлэг байна......
Баярлав бүгдэд тийм, зүүд...
Гоё шүлэг байна шүү
баярлалаа миний блогт орж сэтгэгдэл бичсэнд http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=166134 энэ линоээр ороод мод тарих талаар уншаарай
Пүүх миний муу найз ямар гоё бичдэг юм бэ?Ижий минь харагдах атугай дэргэд байхад нь ертөнцөөс харамлаад байгаа юм шиг.............
Minii nziin bichsen shuleg uu? ymar goe shuleg ve, eejiigee sanachlaa, hezee hamgiin suuld yrilaa daa, zavgui geed l yvaad bdag eejteigee neg yrii baiz
Saihan shuleg baina. ...Eej mini bi tanii ami bieyiin tasarhai Ergeh orchilong eleeh husliin tani urgeljilel... Namaig gesen ih hairiig tani hariulaj chadahgui ch gelee Muruudliig tani ch gesen biyeluulj ugnu uu ur chini... gej ali 9-r angidaa baihdaa eejdee zoriulj zohioj baij bilee. Tuunees hoish eejdee zoriulj 4-n mur ch bicheegui yum baina. tegej baigaad tursun udruur ni bichej ugnu uu. Chamd bayarlalaa
Oo my god uneheer goy shuleg bn unshaad setgel uimreed nulims ursaad eejiigee bur iheer sanchilaa yag l ingeed byatshan teneghen ur naddaa gants horom ch boltugai ergeed irdeg bol yamar goy veeeeeeeeee neeh ih erehlej engert ni naaldaad zovlon jargalaa huvaaltsahsan myy ijiidee tunihsan gomdohson. Byatshaan ohin bhadaa bi yamar bayn yamar jargaltai baigaavee eejiiteigee hamt.Bi yag odoo yu yunaas ch iluu eejiigee mash ih sanaj bas uguilej bn muu ohin ni yamar ih gantsaardaj bn geech.