Миний тэмүүлэл Мобикомыг хөтлөдөг

Сайн байна уу Мобикомын хамт олон. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж мэндчилье. Мэдээлэл технологийн өөрчлөлт шинэчлэлтэд ямагт нэг алхам түрүүнд явж, хэрэглэгч биднийхээ сэтгэл ханамжийг дээдэлж ажилладаг та бүхэндээ талархаж явдагаа юуны түрүүнд хэлэх байна.

Манай гэр бүл, хамаатан садан бүгд танай 1 сая хэрэглэгчийн чинь хэсэг билээ. Аав ээж минь анх үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас чинь эхлэн танай үйлчилгээг сонгон арав гаран жил үнэнч тууштай хэрэглэгч байж чадсан. Одоо би, миний ах эгч, дүү, үр хүүхэд гээд бүгд нэг сая хэрэглэгчийн тань гэр бүл болжээ.

Үнэнч тууштай хэрэглээ үнэ цэнийг дагуулна гэдэг уриагаар аав ээж минь утсандаа 10000 төгрөгөөр нэгж авах болгондоо 600 төгрөгийн урамшуулал авч байна. Би 4 жил ашигласан дараа төлбөрт дугаартаа сард 3000 төгрөгийн урамшуулал авдаг. . .

Байнга хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байдаг танай хамт олон тавин мянган хэрэглэгчийнхээ хүсэлтэд тулгуурлан MobiMix үйлчилгээг гаргажээ. Аав ээж минь олон жил барьсан урьдчилсан төлбөрт хайртай дугаараа солихгүйгээр илүү олон давуу талтай энэхүү үйлчилгээг сонгосон.

Гэсэн хэдий ч бид хоорондоо 55-70 төгрөгөөр ярьж бусад үүрэн холбооны утасруу 100 төгрөгөөр ярьсаар байна. Энэ нь манай зах зээлд өрсөлдөж байгаа үүрэн холбооны компаниудын хамгийн өндөр үнэ болжээ өнөөгийн цагт.

Иймээс та бүхнийг Мобикомын өөрийн сүлжээнд ярих ярианы тарифаа бууруулах, боломжтой бол ядаж сүлжээн дэх мсжээ үнэгүй болгоосой гэж тавин мянга биш таван зуун мянган хэрэглэгчид чинь хүсч, тэмүүлж байна.

Хүндэтгэсэн тэмүүлэлтэй хэрэглэгч нь...

Бидний тэмүүлэл Мобикомыг хөтлөнө.

39 сэтгэгдэл:

null
Оранж

Моби нээх миа үнэтэй яридаг насссссс...... тээл ээж дүү 2 надруу банйга дохиод би час шатжий шт энэ чинь ..... тэ?

Эхнэр, эсвэл нөхөр нь

that's right

tsoomo

тэгээд ийм юмаа энэ Моби чинь үнээ өөрсдөө дур мэдэн бууруулаад өсгөөд байх эрх нь байдгүйн байна монголчуудаа

ШБӨЦХ(шударга бус өрсөлдөөнийг цохицуулах хороо)гээд гацараас моби-г энэ салбартаа тэргүүлэгч гээд үнээ сүлжээндээ 70 бусад сүлжээнд 100 бай гээд заацан байдын байна заа тэгээд энийг тайлбарлавал нэгэн өдрийн юм болох байх яамартаач хэрэглэгчид минь үнэтэй ярьж байгаад төр л буруутай тэрнээс моби яалаа гэж хэрэглэгчидээ үнээсээ болж өлөн Юни-д алдаад байхыг хүсхүү дэ ай

XaPXyH (зочин)

msg unegui bolchuul ganders bayarlaxaas

Турьхан (зочин)

уг нь жаахан хямдарчихвал сайхан байхгүй юу? би гэхэд оюутан байхдаа барьж байсан студент дугаараа сольж чаддаггүй ш тэ. энэ дугаартаа бүүр дасчихсан. одоо бол хажуугаар нь Жи 10 бариал овоо олон утасруу үнэгүй яриад байгаа хэ хэ хэ

Анчин (зочин)

цоомоог үргэлжлүүлээд: тэгээд ч мобиком үнээ буулгаад эхлэх юм бол манай үндэсний болоод нөгөө ногоон цэнхэр гээд энэ 3 оператор маань дампуурах аяуул нүүрлэх юм. тийм учраас л ШБӨЦХороо нь тэгж заадаг юм

Хэрлэн

Хямд гэвүүл алдас болно гэхдээ нэр төрийн баталгаа болдийшт Мобиком чэн. Бивол Юнителийн дугаар хараад "5000ийн дугаар" скайтелийн дугаар хараад "ди 20" гэх мэт сэдэл сэтгэлд төрдийшт... хэхэхэ. Моби бол иоби үнээ жаахан хямдруулчуул ч уул нь тээ...

Хэрлэн

Хямд гэвүүл алдас болно гэхдээ нэр төрийн баталгаа болдийшт Мобиком чэн. Бивол Юнителийн дугаар хараад "5000ийн дугаар" скайтелийн дугаар хараад "ди 20" гэх мэт сэдэл сэтгэлд төрдийшт... хэхэхэ. Моби бол моби үнээ жаахан хямдруулчуул ч уул нь тээ...

Навч

Ор тас үнэгүй болгож болохгүй л байх л даа . ойлгожийна л даа.гэхдээ л.... нээрээ л хямдруулчуул тээ...

Эрка (зочин)

Намайг сайн найруул би ШБӨЦХороонд том танилтай гэжуга хэхэхэ :Р

Ицми

наад Мобимикс гээч юм чинь түрүүнийхээсээ ч үнэтэй болсон гэж гомдоллож байхыг нь би зөндөө сонсож байна. шинэ үйлчилгээ давуу талтай байдаг бол наад үйлчилгээ чинь сөрөг талтайм бус уу хаха. ямар нь энэ үйлчилгээг анх санаачилсан байна

Bolduush

Цоомоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тэгж заасан байдаг гэж үү? Ёстой сонсоогүй юм байна шүү. За Мандах даргыгчихдэж наадахны чинь учрыг олдог хэрэг ээ. Эсвэл чи минь жаахан залчихав уу. За тэр ч яахав Моби одоо үхсэнийх нь нэр төрийн баталгаа байдын. Хулхи худалч баагийнууд. би ч бас анхнаас нь хэрэглэсэн. Одоо зүгээр нэгжгүй л номер л баридын шд. Тэр нь дээр.

Pearle Deppsu

Еээээ, гоё хэлсэээн. хэхэ

Цоомоо жаахан худлаа хэлчихэв үү дээ. Тэгээд ч ер нь тэр газарт нь хээл хахууль өгөөд тэгээд байгаа ч юм билүү хэн мэдлээ. Одоо цагт хүнд итгэх хэцүү болсоон

Витаут ми

төлбөрөө төлдиймүү гэж алхах явцад их юм бодогддог шт.... ккк

Ицми

Шудрага өрсөлдөөн бла бла гэдэг газраас тэгж заасан байдаг нь үнэн. Харилцаа холбооны газраас ч тэгж заасан байдаг юм. энэ бол харин үнэн гэдгийг хаа ч хэлнэ шүү. би мэдэхийн байна. Болдууш чи Мандах даргыгаа чихдэж наадхаа асуу асуу

Ицми

бөөн юм болжийж арай гэж нэг юм комент оруулдаг гэжийшт

tsoomo

хаха би худлаа хэлээд одоо яаху дэ айн намайг энд ингээд ярьлаа гээд шагнал өгөхгүй нь лав тэгээд ч олон сонголттой одоо цагт за за бас нөгөө хэрүүл болно биддэ

хахаха (зочин)

бүгдээрээ мобикомын утасаа нэг өдөр унтараахад мобиком ямар алдагдалтай байх бол? гэхдээ ажилтай хүмүүс унтахааж чадахгүй лдээ

МЭС

Сонголт байгаа шүү олон минь.

Үлэмжийн чанар

Ер нь бол байна ш дээ энэ мобигийн орлогоны хэдэн хувийг нь ганц хоёрхон монгол дарга нар авч байгаам шүү дээ үнэ буурвал манай хөөрхөн дарга нар яаж амьдрах юм бэ та нар хүн чанартай байлдаа

AntiDotE

Ямар гоё дуу хийчихсэн юм бэ чи.

Гандирс (зочин)

Цоомоо Анчин 2 минь ээ

Харилцаа холбооны зохицуулах хороо нэг тийм тэнэг шийдвэр гаргачаад бариад суугаад байдгийг мань чэн мэднэ.

Тэхдээ байнаа. Шударга бус л байгаа байхгүй юу. Зах зээлийг дээрээс удирдаад...

Тэдгээр компаниудыг анх үйл ажиллагаагаа эхлэж байхад гарсан тогтоол шийдвэр байх л даа. Гэтэл одоо бараг 5 жил өнгөрчээ.
Хэрэглэгчид тэдгээр компанийг сонгоод хөл дээрээ тогтоод үйл ажиллагаа нь жигдрэвэл жигдрэх л болсон цаг.
тэгж байхад заавал хэдэн компанийг дампууруулахгүй гээд нэг компанийн хэрэглэгчдийг хохироогоод байгаа нь сонин...

нөгөө талаас ХХЗХ зөвхөн ярианы тариф дээр хяналт тавьдаг гэж сонссон. Тэхээр Мобиком хэрвээ үнэхээр л хямдруулмаар байгаа бол урамшуулалаа нэмээд өгөх хэрэгтэй л гэж бодоод байгаам..

qwe (зочин)

Mobigiin une hyamdrahguiee. Neg talaas shudarga bus orsoldooniig hyanan zohitsuulah gazraas minimum une togtoogood ogchihson, nogoo talaas uuniig ni urdaa bariad mobi unee buulgah durgui.

Света

Миний тэмүүлэл Мобикомыг дагуулдаг гэдэгт үнэндээ эргэлзжил байнөө.

harmogu (зочин)

Гол нь байштээ Цоомоо.. Юнитэл маань өлөн бишээ хэхэхэ.. Наа чинь надад ашигтай болохоор би бариад байна айн.. Нэр төрийн баталгаа гэдэг чинь Монголчуудад л зориулсан үг байх л даа.. Тэрнээс өөр юмны төлөө амьдардаг, ухаантай хүнүүс нэр төр хөөж дугаар авах ч ёстой хуцваа вайнаа.. Тэнэг юм.. Нэр төр үү ёооо ёоо.. Дугаар аваад нэртэй төртэй болчих нь ч яамай л байна шүү

bitii shaa (зочин)

bitii shaa mobi chamd hediig ugsiin hel yg odoo

chi (зочин)

harmogu-tai sanal neg bnoo, ner tur ntr gj yrih bol ineedtei asuudal shd, mobi-giin uramshuulal ntr n harin yostoi ulun ulun uramshuulal bdiin bish vv, haraad bhad, tgd ch mongolchuudiin hamag mungu japan ru ursaj bga gd bod doo

tsoomo

harmogu: хэхэ чиний хувьд тийм байх гэхдээ “нэр хугархаар яс хугар“ гэдэг үг дэлхийн альч улсад байдгыг мэдэх үү? Аан бас Benz-г хэн унах бэ? Versace хэн өмөсхүү гэдэгтэй адил ойлголт юмыг өөрөөрөө төсөөлнө гэдэг сто тэнэг хэрэг гэж хэн чи билээ нэг алдартан хэлсэн гэсэн

Armaan (зочин)

Цоомоогийн хэлдэг үнэн шүү. Тийм заалт байдаг нь ч байдаг юм.Тэгээд л үнээр өрсөлдөхгүй гэдэг байх л даа. Мобиком үнээ буурууллаа гэхэд одоо барьж байгаа юнител, скайтел, жи мобайлаа хаях хүн хэдэн мянга байгааг мэдэхгүй.

avilgach (зочин)

naadah chine mungu abchaal iim yum bichee blgui dee.mobig setgeleesee magtah hun mongoloos oldohgui shuu.une buuruulj bolohgui gej tur daramtalsan genee kkkkk.3 nastai huuhed huurj bga bish.garts zunduu l bnashd.uramshuullaa nemegduuleh ene ter geel.hamgiin teneg uramshuulal ugdug gazar biz dee.

Гана

mobi aimaar unetei unitel duraaraa hunii erh ene ter shuud haachdag g mobile baridag hun tsuun baidag SKYTEL hyamd hirnee olon hereglegchtei hamgiin tohiromjtoi ni ylanguya skyphone

Оранж

Явж явж Гандирс мөнгө авч бичсэн болоод таарсан уу тэ? ккк тээд хэлээд тэр мөнгөөрөө бидүүсийгээ дайлкү нтр гсн.....

tsoomo

avilgach: чи хөгшөөн жаахан юм умш айн хар тэнэгээр хэрэлдэх гээл дайрчихын тэрэндээ тулуул урдуураа улаан хэлтэн гаргахгүй шүү үхсэн матрын боссон боов мээн

моби бас жи-ийн хэрэглэгч (зочин)

Ж-ийн хэрэглэгч болоод сайхан л байна, нэр төр гэснээс моби ийн дугаар бариад нэр төртэй байдаг бол айн би аль хэдийн од болхоор болсон, тэрний оронд ориг гутал өмсөөд цэвэрхэн хувцаслаад явахад нэр төр харин ч шал өөр шүү

avilgach (зочин)

heden tsaas abtsiin bna ldaa.emzeglej uhchih geed bhiig bodohod.heden tsaas absiin bol ulaan tsagaan hudlaa magtaj onigi bololgui evteihen yum sedej olohgui dee mal chine

Гана

yoooo muu teneg mobigiin uilchlegch huuhnuud ni hurtel melenholik ch biluu tiim ym aa.... duugiinhee dugaariig ynzluulah gej buun ym bolloo sh de... ystoi yund ni durladiin buu med

Зочин

ene hudlaa uramshuulluuda bolioosooi
3 min yarisnaas hoishih yariaa 50 huvi hungulnu chihshig. 2-in hoorond hereglegdehgui uramshuullaa boliooosoiii

Saraachan

шударга бус нтр газар тэгдэг нь үнэн үнэн. Оюутнуудад мөнгө өгч жагсаалт хийлгэж байж мессэжээ 14 төгрөг болгосийм гэнэлээ шүү

Гандирс (зочин)

Хаха. би эцэст Мобиг авилга авч байгаад магтсан болж таарсан уу кккккккк гахгах гдг билүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger