Бантан

Нээх сайхан бантан идмээр санагдаад ойрын өдрүүрэд. Бантан миний брэнд хоол шд...бас хамгийн дуртай хоол. Хүмүүс дуртай хоол чэн юу гэхээр загас тахиа, өндөгтэй бяпаштекс /Сампил хоолойгоор бичсийшөө/ өөр юу юу ч гэнүү нээх олон янзын юм хэлээд байдын. Минийх бол бантан хаа ч хэлнэ. Өөр хоол хийж чадахчгүй. Бантанг бол ёстой ёоз ёозоор нь хийнэ шдээ. Давстай давсгүй, ногоотой, ногоогүй, хурган, зутан, зуурсан нтр гээ л бүх төрөл жанрын бантанг хийдэг гээл бодчих . . .

Оюутан байхдаа эгчийнхээ хүүхдийг цэцэрлэгээс нь аваад оройн хоолны өмнө заавал бантан хийж иддэг байлаа ш д бид 2. Одоо бүүр том залуу болчоод очихоор аниа нөгөөхөө ганц хийгээд  өгөөч гэнэ шүү дээ. Хөөрхийг бантанд оруулцан. ккк Ажлынхан хүртэл онигоо зохиоцон байжүүлээ. 

Гэртээ хоол хийж идэлгүй 2 сар өнгөрчээ зайлуул.  Гэрийн хоол идэхгүй байхаар ходоод жаахан муудах байхдаа... 2 сар болоход нэг удаа будаатай цай чанаж уусын байнаа. Гэснээс ганц бантан биш будаатай борцтой цайг бол ясны хөлс гартал нь чанадаг гэж олонхид нээрээ магтагддын байна. хэхэхэ.

Эмээгийнхээ гарын сүүтэй, будаатай, борцтой цайг уухсан ганц удаа.

14 сэтгэгдэл:

null
САНАСААР

бантан сайхан Тэгээд бас Эмээгийнхээ гарын сүүтэй, будаатай, борцтой цайг уухсан ганц удаа. Даанч эмээ хол явчан...

Заяц

яааа золиг гэж борцтой банштай цай ч аааааая арааны шүлс сад явжаах чинэээ золиг гэж

raul (зочин)

Tsuivan ch uuchihaj bolno sh de. hols bas l asgarna doo.

SUNshine (зочин)

хурган бантан ч гое шүү, идмээр санагдчихлаа

Хэрлэн (зочин)

бантан ч "цагаа олуул ч" сайхан лдаа хэхэхэ

secretwish (зочин)

чи тэгүүл өндөгтэй бантан хийж үзсиймуу айн, дэмийм билээ шүү ккк, шартсаны маргааш бантан шиг сайхан хоол үгүйшд

Оранж

Бантан ч гоё шүү. За миний стоо хийдэг байсан хоол бол лапша / ямар ч ногоо нтр байхгүй ориг/ тээд будаатай шөл байжүлээ . Одооч хоол хийгээгүй удаж. Бантангийн гурилыг бантагнаж чаддаг бол өөрөө хийж идмээрл байдийн уг нь ..... шартахаар хамгийн идмээр санагддаг хоол шт тэ? Сүүлийн үед давраал со кимчитэй гоймон их иддэг болчиж.

Ицми

том залуу болцон хойноо бантан нэхдэг нөхөр хэн бэ ккк

AntiDotE

Бантан хийдэг гэж бас гулхидаж байна уу Гандэрсээ. :P. Хар өглөөгүүр сэдэл төрүүлчлээ гссс.

Maral (зочин)

ugluuguur hool mool yrial, hunuusiig bodooch gesen kkk

0

hool mooloo hiij idehed yadiin neg l ih ajil yarisan hun shine utsaaraa yariarai

Света

АЛТАН МЕДАЛЬТАЙ ХООЛ ЮМ ЧИНЬ АРГА БАЙЖҮҮ?

fc

Хөөх ямар олон хүн бантанд дуртай юм бэ? кккк Монголын брэнд хоол биздээ би ч гэсэн дуртай дуртай уулаасаа юунаас нь ичдийн тээ гого л хоол шдээ ногоотой бантан ч гого шүү кккк Харин би өнөөдөр борцтой банштай цай уучихсан юм байшдээ хөлс гараал гого байсышдээ нтр гээл онгироод байхгүй юу ккккк за за муу хүн идсэнээ гэж.

Janna (зочин)

BANga avsan ued ch TAN boldog ed dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger