3 жил барьсан утас маань хорвоог орхичлоо...


Хөөрхий муу гар утас минь хорвоог орхиодоо. Гандирс нь хэд хоног л уй гашуу боллоо. Яагаав нэг хэсэг дэлгэж бариал, үйлийг нь үзэж үсийг нь зулгааж байсан утас минь шүү дээ.

Хөөрхийг минь х хайрт яг 3 жилийн өмнө бэлэглэж байсын. Тээ л тэрнээс хойш тасралтгүй нөхрөлсөөр өнөөг хүрчээ. Түрүү сард нэг дүү утас аваад хөөрхийгөө бас жаахан голонгуй л байсымал даа уг нь. Тээл саяхан хөдөөгүүр тэнэж явахдаа унагаад хорвоогоос халиулчлаа хөөрхий. Шинэ авсан утсаа энгэрийнхээ карманд, хөөрхийг шаахан шоолсгээд шоортны кармандаа хийгээ л машинд бууж суугаа л тэнээ л байсын... Тэгсэн өмднийхөө карманд хийлээ гэж өширхсөнүү, өөр дүү утас авчлаа гэж тунирхсануу харгуй зам дээр суга үсрээд хоцордог гэжийшт. Машин хөдлөнгүүт жолоочийг зогсоорой гэж орилж байгаа л эргэж очоод авсан чэн нүүрээрээ газар хатгаад дэлгэцэээ хага хага цохицоон гэвтэж байдын... тэвэрч аваад тэндээ баахан уйлж суув ш дээ.

Жолоочийг бас загнаад байгаа, утасны минь улаан нүүрэн дээгүүр гарцан байна шд, аваад удаагүй, 3 хан жил барьж байгаа шив шинэхэн утсыг минь алаад хаячлаашд гээ л өч төчнөөн удаа нугасны ус (уян солих) солиулах бүтэн биений задаргаанд орчихсон утсаа төлүүлчих санаатай баахан үзлэээ. хахаха. Худлаа худлаа тийм юм гэж юу байхав...

Тээ л тэнд нь шууд газар ухаж булчаад, дээр нь чулуу босгоод

Гандирсийн D510

2006-7-25 - 2009-7-14 гэж сийлж үлдээгээд хажууд нь сууж 2 дөнчүүр маанийн ерөөл уншчаад, хойт төрөлдөө ахиад минийхээ утас болж төрөөрэй гэж ерөөчөөд ирсэн чихшиг ккк. /2 дөнчүүр маань ч гэж юуг мэдэхгүй байж баахан бүлтэрэх шив/. Юун газар булах шууд боож аваад гэртээ авчраад бурхан тахилынхаа хажууд босоогоор нь залцан байгаа. Хаяж ч одоохондоо чадашгүй нь ээ. Дэндүү их өгөөжтэй, дурсамжтай, түүхтэй эд болохоор... Яг үнэндээ ирээдүйд Элвис Прэслигийн эд зүйл шиг үнэд хүрч магадгүй гэж горьдоод чихшиг ккк....

Олон жил барьчихсан болохоор бүх функц, товчлуур нь гарт дасал болчихсон нүдээ аниад ч мсж бичиж чаддаг л байлаа.

Чиний минь тас хар бие, тасарцан нимгэхэн корпус үргэлж минийхэ сэтгэлд үүрд хоногших болноо чихшиг

16 сэтгэгдэл:

null
ntsoom (зочин)

Бурханы оронд одогсдыг тайван явуулж бай гэсэн шүү. Мартдаа хайртыгаа. Надад харамсалтай л байна. Ум мани бад ми хум

Зочин

зааз ямар ч их юм бичдэг юм уншсангүй харин зүгээр ийм үг байдаг шд төрсний эцэст үхдэг нь хорвоогийн жам гэж гуньж гутраад яахав үхсэний араас үхэх биш мөн үү ай

Janna (зочин)

Gun emgenel ilerhiilie....hehe

omido (зочин)

kkk.bvgdiig n unshlaa,udaan edelsen uymaa bhgvi bolgohoor tsaanaa l neg muuhai bdiinmaa.oilgojiinooo

Saraachan

кккк хөөрхий утсандаа их л хайртай байждээ

My Notes (зочин)

Хөөрхий зайлуул. Ум ма ни бад ми хум. Араас нь буян сайн үйлдээд хойд төрөлдөө тасархай гоё утас болж эргэж ирэхийн ерөөлийг дэвшүүлээрэй.

Оранж

тэр ч гөөмөн зовсон доо хөөрхий. өвлийн хүйтэнд байнга дэлгээстэй явж 1 түзээд сүүлдээ дэлгэцгүй болж 1 үзээд бурхны оронд тайван нойрсог доо тэ?

stormy (зочин)

Utasniihaa araas horvoog orhi doo... xa xa xa

harmogu (зочин)

хахаха бид нарт хэлэхгүй наасийн.. Будаа идэх байсийшд кккк,, гүн эмгэнэл илэрхийлье

taichgich

chi taichdaggui biz

Тод~Гардаг~Улаан~Харандаа (зочин)

Бүх утас диваажинд очдог болов уу ? Зарим нь хулгайн гараар ороод яар их зовж тарчилж , эзнээ ихээр санаж уйтгарладаг бол доо ! диймээ ? Зарим нь үеэ өнгөрөөгөөд л дуусдаг , зарим нь хогийн сав руу , зарим нь бусдын гарын шүүс болох нь их ...................Диваажинд очдог гэж найджынөө !

Витуат ми (зочин)

Тэр ч хөөрхий их л зовлон үзсэн дээ... УМ МААНИ БАДМИ ХУМ

МЭС

Өвчтэй зовлонтой өөр бусад утсанд Донор болгоод эд эрхтэнийг нь Буяны үйлд зарцуулсан ч болно шүү дээ. Гүн эмгэнэл илэрхийлье.

Гандирс (зочин)

хахаха. араас нь хорвоог орхихгүй ээ. Тайчигч гээчээ. Миний блоог тайчих тайз чинь бишшшүү хө. Газраа олж арзагнаарай...

Хэрлэн (зочин)

гүүэээ нээрээ уйлах багаддийн байлээ. 3 жилийн өмнө би гэж нэг гэнэн амьтан ангийнхаа залуутай дугаараа утастай нь шууд тулаад скайтел барьсан чэн гэртээ ирээд дотор бачуураад, хөргөгч налж уйлаад, шөнө зүүдлээд, маргааш өглөө нь очоод буцаагаад наймаагаа больсон юм даа.

Гана

хэхэ хорвоог орхичлоо нь ч юув дээ хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger