Ийм зун үзлээ би ...

Нутагтаа очоогүй 7 жил өнгөрчээ.  Өмнөх нэг удаагийн бичлэгтээ нутгийнхнаасаа сонссон зүйлээ бичиж байсан бол одоо нүдээр харсанаа сараачиж сууна.

Харамсмаар, халагламаар санагдлаа үнэндээ. Зуны дэлгэр цаг дундаа орж байхад газар нутгийн зуншлага нэг иймэрхүү. Намар болчихсон билүү  гэж эргэлзэх шиг ч. Эмээгийн минь ярьдагаар газрын үндэс сайтай ч хур орж, хүн зоны сэтгэлийг тэнийлгэсэнгүй зун болжээ. Гандсан газрын гол шалтгаан нь нөгөөх л Тавантолгойн нүүрсний уурхайн асуудал байна гэж бодлоо...


Өдөрт зуу зуун хүнд даацийн машинаар нүүрс зөөдөг Хятад уурхайчдын зам говийн хөрсийг үндсээр нь эргүүлчихжээ. Бодит дүр зураг үнэхээр харамсмаар. 100тн-ын даацтай ачааны машинууд ар араасаа хэдхэн метрийн зайтай цуваалан явж байна. Харамсмаар... Урд хил орчмын газар бол үнсэн дунд явж байгаам шиг худлаа хэлэх хүнд өвдөгөөр татсан их түйрэн болжээ. /Очихдоо аппарат цэнэггүй, эргэж ирэхэд шөнө болсон байсан тул зургийг нь авч чадсангүй, харамсалтай байна./

Их их тоос, түйрэн агаарт дэгдэж эргэж буухдаа ургамлын амьсгалдаг навч дэлбээн дээр их хэмжээгээр бууж ургамлыг үхүүлэн цөлжилт үүсэж байна гэж итгэлээ. Говьд угаас хур бороо бага тул ургамлын тоосыг арилгах бороо удтал орохгүй байсаар ургамлууд нь үхэж агаар хуурайшиж эргэсэн цөлжилтийн циклд орсон бололтой.

Замдаа нүүрс шатаан кокс үйлдвэрлэх үйлдвэрээр дайрсан. Тавантолгойгоос коксжсон нүүрсээ тээвэрлэн тус үйлдвэрт авчран шатааж кокс болгон коксоо бас урагш нь зөөдөг юм байна. Тус үйлдвэрийн агаарт хаяж байгаа хорт утааны хэмжээ УБ-ын өвлийн агаар шиг гэх боловч их талд минь замхраад хамарт үнэртэж, нүдэнд харагдах юм байсангүй. Гэвч байгальд мэдээж муугаар нөлөөлж л байгаа.

Тавантолгойн нүүрсний уурхайд хэрвээ Монгол удирдлага байдаг бол, Өмнөговийн удирдлагуудад Монголоо гэсэн сэтгэл байдаг бол тэртээ тэргүй зөөгөөд дуусах нүүрсээ төмөр зам, болъёо гэхэд 200 гаранхан кмт  асфальтан зам тавиулаад байгаль орчин, газар нутаг, хүн амынхаа эрүүл мэндэд хал балгүйхэн шиг зөөгөөд дуусгаасай билээ.

Уйлаад мөргөх нутагтайгаа үлдмээр байна би...

Үргэлжлэл бий...


10 сэтгэгдэл:

null
Гандирс

Ёооё арай гэж нэг юм сар шахуу оролдсоноо өнөөдөр нэг юм нийтэллээ. Өнөөдөр ийшээ тийшээ санал гомдол гаргасны эцэст болсийм шиг байна. Баярлалаа гөүгөү. хэхэхэ. Аль наадмын өмнөх бичлэг л дэ. Тэрнээс хойш УБ-д хэд хэдэн аюултай хур бороо орсон боловч минйи явсан газраар огт ороогүй л байна.

САНАСААР

харамсаж л явдаг юм би танай нутгаар өнгөрсөн жил орсон нээрээ л тэр том машинууд байхгүй болгож байгаа юм байна лээ эвий муу эх орон минь

Арслантай авдар (зочин)

Сайн уу?Муу Гандийгаа маангар санацан байшд.Дуугүй байж байж аймаар асуудал дэвшүүлдэг айн? кххх

Janna (зочин)

Neeree haramsmaar yumaa. goviin hugjliin san ch biluu zaluuchuudiin baiguullaga baidag shig sanagdaad baihiin. Enhbold ntr geed dargatai ch biluu.

ХАСАР (зочин)

Нутагтаа очсийм биддээ

Давка (зочин)

Үер болж энд тэндгүй айл урсгаад байгаа бороо өмнөговьт очоод 1 орчоосой доо.....

Tsoomo (зочин)

Муусайн малчид мах сүүгээ тэнгэрт хадаагаад л маяглаад байсан тэнгэр ниргэж байгаан

Maral (зочин)

aadar boroo zunhun UB-g toirool orood bsiim shig bn

SUNshine (зочин)

Санаа алдав. Говийн нутгуудаар ерөөсөө явж үзээгүй шд, үзэх гэсээр байтал үзэх юмгүй болох нь л дээ :(

Хэрлэн (зочин)

хэцүү ч юмаадаа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger