Өнөөдөрт би яармааргүй байна...

Өдөр хоногийг биш он жилүүдийг хүлээж, өглөөний  цагт яарч биш, өнө мөнхөд яарч амьдрахсан.  Ажлын цагтай уралдаж, автобусны суудал, замын түгжрэлд санаа зовохгүй арав арван жилүүдтэй амжилт бүтээлээрээ уралдаж амьдрахсан. . .  Алсын алс ирээдүйд зорих амьдрал минь дардан байна гэдэгт итгэх. . .

Сэтгэлдээ би эзэнтэй байх гэж өөрийгөө их хүчилжээ. Өөрөөлийг ч бас тэр хэмжээнд зовоогоо биз. Ганцаараа байхаас айсандаа гарнаас нь тавилгүй удаан гэгч нь хүлчихсэн байж. Гэвч одоо би явуулсан. Гэгээн бүхнийг хүссэн түүнд.

Хайр гээчийн үсгийг нь үзээгүй байж үгийг нь цээжилчихдэг занд дургүй.

Энэ бүх тэмцэлээ эргэцүүлж бодох хугацаа их олдлоо надад. Хэнд ч байсан ижилхэн гаргадаг хэнэггүй зангаа орхихоор шийдсэн.

 

 

5 сэтгэгдэл:

null
bi bnoo (зочин)

Ингэж бодохоор чинь өөрийнхээрээ байж чадахгуй болох нь байна шдээ зүгээр үү найзаа? Бодсон л бол урагшаа амжилт шүү!!!!

harmogu (зочин)

Ажлын цагтай уралдаж, автобусны суудал, замын түгжрэлд санаа зовохгүй арав арван жилүүдтэй амжилт бүтээлээрээ уралдаж амьдрахсан. . . энэ их сайхан санагджийна.. ингэж амьдрах юмсан.. ингэж амьдрана гэвэл эрдэмтэн ч юм уу тиймэрхүү ажил тохирох байх тэ кк.. Би нээрээ яг ингэж амьдармаар байх юм. ажлын цагтай уралдаж, замын түнжрэлд санаа зовсон өчүүхэн өдөр хоногуудаас залхаж байна

Эрка (зочин)

ихээ юм боджээ :) Амжилт шүү эгч минь :)

Хэрлэн (зочин)

сайхан бичсэн байна... за амжилт...

sanasaar (зочин)

богинхон гэхдээ их юм агуулсан байна шүү чи лагаа лаг өө мөртсөнөөс гандирсаа миний блогыг энгийн даруу болгоод өгөөчдээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger