Шинэ эргэлтийн бодлогын үед жишээ болгон “Үнэн” сонинд тавьсан нэг хүний амьдралыг сонирхъё. Дорнод аймгийн Жаргалант сумын харьяат Юндэнсамбуугийн Гонгор гэгч хохь тайж гамин, бароныг хөөх хэрэгт оролцсон төдийгүй цаашид цэрэгт 7 жил алба хаагаад халагдаж, нутагтаа ирж сумын галч хийж байтал феодол гаралтай хэмээн сонгуулийн эрхийг нь хасаж ажлаас хөөжээ.
Цэрэгт шагнуулсан буугаараа зээр гөрөөс агнан амьдралаа залгуултал бууг нь хурааж аваад нүүхийг хориглон нэгэн аманд нутаг заажээ. Үүгээр барахгүй 2 морийг нь өртөөнд хэрэглэжээ. Нэг морио цахиур буугаар солин тарвагачилтал “феодол ан авлах эрхгүй” гэж бууг нь хураажээ. Гэдэс тэжээхийн эрхэнд хамтралын хонины ноос хяргалцъя гэхэд ардад 10 мөнгөний, тайжид 3 мөнгөний хөлс өгнө гэжээ. Тэрийг нь зөвшөөрөөд ажиллаж байтал “феодолд хяргуулах бузар хонь байхгүй” гээд дээрээс болиулсан байна. Гонгорт феодолын татвар хэмээн 60 төгрөг ноогдуулсан ба хугацаанд нь төлөхгүй бол шоронд хийх гээд байсан тул ганц шараа хоршоонд маханд өгтөл ардынхыг 70-аар авна, тайжийнхыг 50-иар авна гэсэн тул 10 төгрөгт нь үлдсэн ганц морио өгчээ.
Зээр агнах компани тус суманд өрнөхөд анд явалцаад шанд нь зээрийн мах авъя гэж гуйхад тайж феодолд алуулах бузар зээр манай оронд байхгүй гэсэн ангич үг сонсов...
Эх сурвалж: Монголчууд нүүдэл суудал
Түүх эргэх вий... Сонголтоо зөв хийцгээе!!!


15 сэтгэгдэл:
Яасан аймаарийн бээ. Сонгууль хурдан болоосой. Зовлонгын түргэн нь гэж.
хөөх ямар айхтар улс төрждөг байсын бэ? одоо бохь ярьж байгаа нь их юм
Хуучин үед бас аймаар байсан байна шүү тэ?
Сонгуулиас болж олон хүмүүс ямарч байна даа истой нэг. Дээр үед бол шууд л буудуудийн байгааз дээ хамаагүй дэлхийй бөөрөнхий нтр гэж засаг захиргаатай маргалдвал. Төр төмөр нүүртэй гэдэг чинь тэр үед байсын бишоо. Одоо харин тэр талруугаа яваадаах шиг санагдаа явчлаа.
сайхан бичиж
Одоо хувьсгалт бол 700, ардчилсан бол 100 гэх юм байналдаа мөн үү?
aimaar iim bol yostoi hetsuu yum daa. Ingehed Gandirasaa bloknii chin design geh uu, image geh u ali ni ch bai taalagdaj bna.
Аль алинийх нь ямарыг мэдсээр байж яаж зөв сонголт хийх вэ? Өөрийнхөөрөө сонголтоо хийгээд сонгуулиа өгөхгүй байвал гай болж хорооны харъянаас хасагдана даа.
Хэд хоног ямар ч гэнүү судалгааны төвөөс залгаад та хэнд саналаа өгөх гэж байна гэж байн байн шалаад байхаар нь утасны цаанаас юм чиньг хэлэхгүй энэ тэр, миний эрх чөлөөнд халдаад байна гэж.. баахан томорсийн... Тэхдээ би сонголтоо бол хийчихсэн л дээ... Энхбаярыг ч биш Элбэгдоржийг ч биш АРДЧИЛАЛ, Эрх чөлөөг дэмжинэ гэж бодож байгаа...
Гандирстай санал нэг бна, хүнийг нь биш ардчилалыг л сонгоё гэж боджаагаа
Elbegee gehdee er ni tiim ih muudahgui hun sh d. Sergeen Bosgoltiig ter yedee Golomtod bid ogchihson bol ene muu Chimedtseren, Hurelsuh nar hadgalamj ezemshigchidiin 14 terbumaar solongosiin kazinod garaa ugaah baisan uu? Elbegeegiin zasgiin gazar ter yed zob l shiid gargasan baigaa biz dee, daanch bidnii hen ch ongorsnoo dugnej tsegnehgui yum oo, tegeheer hen ni hen be gedegiig medeh bolomjgui.
Ardchilsaniig 10 tog, Hu-g 100 tog gej yag unen, hodooguur yag l ingej haritsdag daa, Hu namiin muusain busarmag avilgachid. Tuv aimagt jijig dund uildvert zoriulsan buh mongiig Hu namiin darga nar huvaaj idsen, zarim ni buur 70 saya-iih hussan gej baigaa. Iim humuus chin Enhbayariinhaa toloo uhen hatan zutgehgui bol Elbegee garval shuud l gantsad achigdana biz dee. Uzel bodol geed baigaa yum ni yerdoo l ene, hulgai ni barigchdchihvii gesendee enhrii hairt Hu nam mini gedeg yum baina lee dee.
Дажгүй сайхан дизайнтай болчиж...
зүгээр ч амьдарч болохгүй гэцүүм дэ.
chinii bloog chin ungu zasaad yasan saihan bolsiimdee :)