Оюутан нас: Хонхны баяр

Дөрвөн жил, дөрвөн жил өнгөрчлөө гэж үү... Ай амьдрал гэдэг юутай хурдан урсана вэ? Сурагчийн форм, улаан галстуктай аравдугаар ангиа төгсөж байсан минь саяхан сан. Гэтэл одоо 4 жил их сургуулийн босгыг элээж амьдралын босгыг алхах гэж байдаг... сэтгэл догдлох ч шиг... Нээрээ юу өмсөнөө... Сургуульд минь хонхны баяр, дипломоо авахдаа өмсдөг дүрэмт хувцас байдаг ч байсан болоосой. Хэрэв байсан бол илүү үнэ цэнэтэй, илүү дурсгалтай байхгүй юу... гэтэл одооны хонхны баяр яг л Гоёл наадам шиг...

Ангийн зарим андууд нээлтэнд зуун тавин мянгаар боломжийн загварын дээл, бас тэр орчим үнээр гайгүйхэн шиг хослол, орой үдэшлэгэнд өмсөх даашинз, туфль авна гээд нэлээд их зардал гаргах юм шиг ярьж байсан. Дундажаар бодоход л таван зуун мянган төгрөгөөр төгсөх баяраа тэмдэглэх нь. Бид гучин мянгуулаа төгсөнө. Бидний далан хувь нь эмэгтэйчүүд. Ингэхээр зөвхөн эмэгтэйчүүд бид хонхны баяртаа 10 тэр бум төгрөг ойролцоогоор зарцуулах нь. Энэ мөнгөөр хэд хэдэн жижиг дунд үйлдвэр байгуулах боломжтой гэж бодогдохоор... дэндүү үргүй зардал...харамсмаар...

Миний хувьд ээж аав минь төсвийн цалинтай ч энэ зэргийн мөнгийг ганц охиндоо гаргах нь гаргачих л байлгүй. Гэхдээ эдээр биш эрдмээр биеэ чимсэний баяр шүү дээ. Ганц гайгүй хослол байхад л болно. 4 жил төлбөрөө төлүүлчихээд тэд нараасаа яаж төлбөрийн дайтай хувцас авахуулах билээ дээ.

Үнэндээ хонхны баярын тэр өдөр ямар үнээр авсан хэдэн хувцас сольж өмссөнийг хэн ч үл санана. Тэр ч бүү хэл ирээдүйн ажил амьдралд ч нөлөөлөхгүй нь тодорхой...

 

Жич: миний өөрийн оюутан насны дурсамж энд бий...ккк

15 сэтгэгдэл:

null
Damdaa (зочин)

энэ одоо их л үнэн хэлж байна даа, хүний төгсөж үзээгүй юм төгсөж байгаа юм шиг л сүйд болдог юм.

Хэрлэн (зочин)

хахахаха. yooy minii keyboard mair gajigtai esuul PC helnii tohirgoonii asuudaltai boltson. "haha" gej bichih gej ih zowloosht. mgloor haha geel bichiheer "рере" esuul "рпрп " gej garaad. miniih lav 350d byh yum bagttsiisht.

chips (зочин)

Odoo togsohjaagaamuu??Bayr hurgiii Zardliin huvid ch tiiim shuu...honhnii bayriig nutsgen temdegledeg bsan bol zugeer ch yum shig...tiim ulamjlaltai bsan boloosoi te he he

Давка (зочин)

би бол арай хямдхан хийсэн юм байнаааааа......... ашгүй тэр гарсан зардлыг нь дараа 2 сар бараг ажил хийж олохнээ миний хувьд тэ? хонхны баяр ч одоо лонхны баяр болжэээ.

itsme (зочин)

их зөв юм бичиж энэ хүүхэд. амжилттай төгсөөрэй ккк

Гандирс (зочин)

Төгсөх болоогүй эээ мөрөөдөж байгаан...ккк Би дөнгөж 2-р курс шд..

oogii (зочин)

bi heddugeer kursiig chine medne sh de. dursgui tarro

anime (зочин)

таван зуун мянгыг нэгтийн дэвсгэрт болгоод сургуулийнхаа урд овоолоод галын наадам хийж байгаа юм биддэ

jargalaa (зочин)

xonxnii bayraa lonxnii bayr bolgodog l oyutanuudiin buruu. zaawal goyx albagvi shd

Гандирс (зочин)

Би блоог загвараа янзалсан.. ямар болж. ногоон өнгө нь жаахан панаалтай байна уу ай

MOONshine (зочин)

Гэхдээ мань мэтийн ганц дээд сургууль төгсөх бодолтой хүнүүст хонхны баяр нь насандаа ганц заяаах тул хийх ёстой зүйлийн нэг Аа тийн загвар чинь Гой, Ёстой Гой болжээ.

Гандирс (зочин)

Би хонхны баяр хийхийг буруутгаагүй л дээ...

secretwish (зочин)

миний дуртай алиман ногоон өнгө бна, гоё болж

harmogu (зочин)

oo harin tiin.. oroi ni tegee l hool arhi zugaalga geel zuragnaas oor yum uldeh bish.. zugaalgan deer heden aimaar yum l bdag bizdee haha.. bi turuu jil togsson oortoo heregtei choloot huwtsas awaad hyamdhan temdeglesiimsan hehe tegtel ene jil oroin surguuli togsoh bolson chin ter baitugai zardal garah geed uur hureed bna.. ediin zasgiin hyamdral garlaa ch gesen arai ch iim umetei bolmoorgui yum oroi shounaas ni bultah sanaaatai l suuj bna daa... guie neeree zgr restorand hool ideheer 10d hangalttai bagtdag bj honhnii bayaraar ideheer 20 garaad yawchixdag ni sonin shuu te... honhnii bayriig tuilshruulaad bdag humuus neeree jaahan bodoh heregtei shuu teeeeeee

zoloo (зочин)

uug n ch honhnii bayriin tuhai ynen n bichej kk
ghde odoo 500 000 bl aytaihan zagvariin deel 1 gaigyi tuflnii l mungu do te

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger