Зун намартаа та бүхэн Эрдэнэт Дархан Сэлэнгэ явж үзсэн үү. Халиурсан их тариан талбайн хажуугаар өнгөрч байна уу? Би нэг удаа явж байхдаа хараад нүд сэргэж, сэтгэл их л хөдөлж билээ. Тэгтэл үнэн хэрэгтээ тариа бас биш бололтой. Бүдүүн ногоон иштэй нимгэхэн шар цэцэгтэй энэ ургамлыг Рапс гэдэг тосны ургамал гэнэ.


Энэхүү Рапс гэгч ургамал ургахдаа хөрсний бүх үржил шимийг өөртөө шингээдэг тул түүнийг тариалсан талбай нь ямар ч үржил шимгүй, ойрын арваад жилдээ ашиглах боломжгүй, сул элс болдог байна. Усалгаагүй нөхцөлд га-гаас 40-50 центнер ургац өгдөг төдийгүй зөвхөн үрийн ургац нь нэг га-гаас наймаас арван центнер авдаг ургац арвинтай ургамал гэнэ. Арчилгаа ч нээх шаардаад байдаггүй бололтой.
Рапсыг Монголд хэдхэн жилийн өмнөөс маш эрчимтэй тариалж буй бөгөөд үүний шалтгаан нь сүүлийн жилүүдэд үнэ нь нэлээд өссөнтэй холбоотой ба хамгийн чухал нь рапсын үрээс их хэмжээний тос гаргаж авдаг манай урд хөрш маань өөрийн нутаг дэвсгэрийн хөрсөө хайрлаж "Хятадын газар нутагт рапс тариалахыг хориглосон"-той холбоотой гэнэ.
Гэтэл нөгөө манай амар, хялбар аргаар мөнгө олохыг бодогчид, ашиг хонжоо хайгчид чинь улсаас түрээслэж авсан талбайгаа хятадуудад хөлслөн рапс тариулж байдаг сурагтай. Хятадууд өөрсдөө газар түрээслэн тариалахаас гадна аз нь алгандаа багтаж ядсан гэдэг шиг луйвар, лоббины мөнгө нь кармаандаа багтаж ядсан гарууд их хэмжээгээр тариалж намартаа хятадын ченжүүдэд худалдаалдаг гэнэ. Жилээс жилд рапс тариалалт газар аван, тариалах талбайн хэмжээ өсөж байгаа гэнэ.
Энэ ургамлыг тариалаад манайхан ашиг шимийг нь хүртэж чадаж байна уу гэвэл үгүй. Рапсын үр бүгд урд хөршийг зорьдог. Эцэст нь манайд үржил шимгүй хөрс л үлдэнэ.
Өдрийн сонин дээр рапс тариалж түүнээсээ биодизель түлш гарган авах боломжтой гэж бичсэнийг уншаад ихэд харамслаа. Тамсагийн оргилж гарч байгаа газрын тосоо боловсруулж түлш болгон ашиглаж чадаж байгаа билүү...
Нөгөө талаас энд хэн нь юугаа тариалах нь хувь хүний мэдэх асуудал хэдий ч эх орноо гэсэн сэтгэл байхын бол Монголчууд бид өөрсдөө ядаж рапс тариалахгүй, газраа түрээслэсэн ч түрээсийн гэрээндээ рапс тариалахгүй байх талаар тусгаж өгч болох л асуудал.
Тэртэй тэргүй алтны солиотуудаар сийчүүлээд дууссан Монголын тал нутаг одоо рапст залгиулаад ... бид, бидний хойч үе улаан элсэн дунд хоцрох вий дээ.


15 сэтгэгдэл:
сонсоогүй эд байх чинь мэдмээрийн байна мэдэхгүй нэгэндээ хэлмээр юм байна энэ хятадууд нээрээ ийм л өмхий санаатай хүмүүс дээ.
Анх удаал сонсож байна. Буурцагт ургамал тариалж байгаа газар бол хөрсөндөөө үржил шим нь үлддэг тул газрын төлбөрөөс нь чөлөөлдөг юм. Хэрэв рапс тариалж байгаа бол газрын төлбөрийг аймар ихээр нэмээд хаячих хэрэгтэй. Төлбөрийн аргаар зохицуулаад болохгүй бол шууд хориглох хэрэгтэй дээ.
Uneheer setgel uvtgusun medee bna. uuniig alban yosoor olon niited TV, FM-r taniltsuulah yumsan. Mungu ulaan nud tsagaan bolovch gazar delhii maani bidendee gants shuudee.
Yag ene urgamliin huvid shuud l horimoor bna.
би бол төмс тарьчихаад л бдаг юм гэхдээ хөдөө бх даа хэхэхэ
Наадахыг чинь нутгийн ардууд АРАБС гээд байгаа юм штэ. Манай хэдэн найзууд Дархан орчим тариалангийн томоохон компанитай. Хөрсний шимийг харин ч нэг хуу сордог ургамал да.
huuh yamar aimaarin. yamaa raps 2 niileed gazar shoroo ch tsul bolhiin bna daaa 23
ёо ёо, яасан ч хэцүү юм бэ дээ. Мэдээж зөвшөөрөлтэй л биз. Манай энэ лиценз өгдөг энэ тогтолцоо ч бас л хэрэг алга аа.
ямар тэнэг малнууд вэ тэр тарьсан газарт нь өөрсдийг нь булаад хаячихвал газарт ч шингэхгүй цогцос нь тарчлана даа тэрийг нь мэдрүүлчэчч хүмүүсээ тэгэхгүй бол ойлгохгүй ээ наадуул чинь
anh udaa sonsoj baina. litsentsiin tolbor, gazar ashiglasnii tolboriig suga nemjiij l bagasgana baih daa. yadaj oorsdoo bolovsruuldag bol?!
aimaar yumaa
Шууд л тариалахыг нь хориглох хэрэгтэйн байна шдээ
За би бас ингэж сонсож байсан юм аа. Гол нь рапсыг тариалсан газар нь ямар ч үржил шимгүй дан сул шороо болно гэхэд үнэхээр их харамсалтай. Одоо тэгээд юу ч ургахгүй юм чинь шороон шуурга, цөлжилтөнд томоохон хувь нэмрээ оруулаад байх нь дээ. Бас тэгээд жил бүр том том газар рапс нэмж тариад байх нь байна. Энийг зогсоох юм сан.
гого-ийн мэдээн дээр гарсан бна лээ шүү цаашаа бүүр сонин сэтгүүл дээр гараасай, гаргаарай ерөөсөө
чи зөв юм сэрэмжлүүлж энэ рапс тарьж байгаа хүн бүгд хятадууд харин боломж олгож байгаа газрын эзэд нь монгол хүмүүс. хятадад бол газрыг нь хурааж аваад эзнийг шоронд хийдэг гэж надад хятадууд өөрсдөө ярьж байсан.ХАРИН ЭНЭ ЖИЛ ТАРЬСАН ГАЗРУУДЫГ ШАТААЦГААЯ