Хөдөөгийн цагаан сар

Социализмын үеийн сумын төвийн цагаан сар хамгийн нүсэр болдог байсан байх. Хүн бүхэн бараг айл болгоноороо орно. Бүгдэд л бэлэг сэлт бэлдэнэ. Бага байхад цагаан сар гэдэг миний хувьд жинхэнэ баяр болдог байлаа. Бага болохоор ажил гэж хийхгүй шинийн нэгэн хурдан болоосой гэж хоног тоолон хүлээдэгсэн. Ээж эмээ 2 минь битүүний шөнө хүртэл гэрийнхээ бүх хүмүүст шинэ дээл оёод л, угааж цэвэрлээд, ажил ихтэй энэ баяр  шинийн нэгний өглөө л нөр их ажил дуусч бүгд шинэ хувцастай,  бүгд аз жаргалтай шинэлцгээдэг сэн.

Цагаан сарын хөгтэй явдалууд тоолж барагдахгүй дээ. 3 настай байхдаа би ээжийнхээ дүүтэй шинийн нэгний өглөө хөөцөлдөж гүйж байгаад тавагтай идээгээ нураасан гэдийн. Сумынхан ч бараг золгож ч амжаагүй байхад айлаа хэсээд эхэлдэг хүмүүс болохоор манайхан сандралдаад хаалгаа түгжиж байгаад идээгээ янзалж эхэлж л дээ. Гэтэл тэр үеийн нэгдлийн дарга ирэн хаалга нүдэж нүдэж явсан гэж байгаа. . . Ингээд л миний цагаан сарын дурсамж эхэлсэн түүхтэй.

Жил бүрийн цагаан сараар ээж минь цэнхэр даалимбаар шинэ дээл урлаж өгнө. Нэг жил би торгон дээл өмсөнө гэж уйлж байж цэнхэр даалимбан дээр цэцэг хатгуулан гангарсан сан.

           Сургуульд ороод сумын хүүхдүүдтэй хамт айл хэсэхтэйгээ болонгуутаа өгсөн бэлгийг нь голон дэвтрийг нь /12 мөнгөний дэвтэр өгдөг байсан ихэвчлэн/ гэр дээр нь орхин явдаг байлаа.

Нэг жил эмээгийнх үхрийн өвчүү битүү чанаад тавьсан чинь шинийн нэгэн хоёронд хөөрцөглөөд идэж амжаагүй байтал хамаатны эгчийнд хөмүүлтэй бууз идээд шар юмаар бөөлжөөд 2 хоног хэвтэж билээ. /Цөс гээч нь л өвдсийм шиг байгаан, хоол нь хурцадаад./  Тэгсэн шинийн 4-нд хажуу айлын эгч орж ирээд нөгөө өвчүүг чинь харин хурууг нь гартал мөлжчихдөг гэж байна ш дээ. Уур хүрсэн гэж. Битүү ууранд чаначихсан ямар амттай байсан гээч... одоо ч бараг амт нь амтагдаж байна. Тэр өвчүүний маханд л их харамсаж явдаг хүн дээ би. :D
Үргэлжлүүлээд байвал дурсамжууд дуусахгүй юм байна. Хэхэ. Ингэсгээд өндөрлий.
      Ойрын үед уулзаагүй ах дүү хамаатан саднаараа цугларан төрөл төрлөө мэдэлцдэг ач холбогдол ихтэй сайхан ч баяр шүү.

        Одоо л харин тэр хэрэгтэй хэрэггүй бэлэг сэлт өгдгийг нь болиод сайхан ууж идээд, ярьж хөөрөөд, зураг хөргөө татуулаад үр хүүхдээ хооронд нь танилцуулаад гардаг баяр болгомоор байгаа юм даа.

6 сэтгэгдэл:

null
amanda (зочин)

өвчүүний мах гээд хорхой хүргээд хаячихиймаа.

Damdaa (зочин)

sanaa aldaad l uu. Tsagaan saraar buh hamaatanii huuhduud tsuglarch baigaad l sonin yarihaar ugui mon goyo baidag baijulee.

Арслантай авдар (зочин)

Ээ дээ хэлээд юүхэв.Мөнч сайхан баяр шүү.Одоо ч хөгшчүүл цөөрөөд ирэхээр үнсүүлэх нь багадаад үнсэх нь л олдоод байх шиг байна даа

Fish (зочин)

Хөдөөний хамгийн том баяр аргагүй л цагаан сар, харин хотынхны хувьд шинэ жил л юм даа.

dds (зочин)

Сайн уу найзаа би чиний блогийг байнга уншдаг чиний бичлэг их таалагддаг чиний бичлэг санаа бодол удахгүй нээгдэх миний шинэ web д хэрэгтэй байна.Миний хаяг ddsmon@yahoo.com надруу бичээрэй. Чиний хариуг хүлээж байна. Хүндэтгэсэн Dds

Sienna (зочин)

цэнхэр даалимбан дээр цэцэг хатгуулан гангарсан сан. Чи ч бүр hand made гээд торгоноос үнэтэй дээлээр гангарч байсан байна шүү дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
ГАНДИРС - Free Blogger Templates - by Templates para novo blogger