За шинэ долоо хоногийн мэнд! Бас шинэ үхэр жилийн мэнд ч байж магадгүй шүү. Гэхдээ би мэдэхгүймоо. Хулгана нь дуусаад байна уу? Үхэр нь эхлээд байна уу? Бөө мэд. Ямартай ч өвөө маань ирж золго гэсэн өдөр нь очоод золгочно доо. Бусад нь ч хамаа алгаа.
Тэхээр бидний 1 шөнө, 2 өдрийн аялал сайхан байсан шүү. Заримынх нь хувьд 2 шөнө, 2 өдөр/ Аялалын тухай хүмүүс ч мэдсэн байх Ловловийн бичлэгээс. Үнэхээр сайхан. Хамгийн сайхан нь агаар. Юунд ч торохгүй чөлөөтэй амьсгалаад амьсгалаад амьсгалаад л үргэлжлүүлээд л .....амьсгалаад л ....
Өчигдөр санзайгаас цээжиндээ дүүргэж ирсэн агаараараа амьсгалаад сайхан л байлаа. Гэтэл өглөө босоод ирсэн чинь уур хүрдэг гэж байна ш дээ. Амьсгалах гэхээр нэг юм тороод ч байгаам шиг. Шууд бачимдаж байна ш дэ. Яана даа Улаанбаатар минь энэ их утаагаа.
Цасны баярт явсан бүх блоогчиддоо, уншигчиддаа баярлалаа гэж хэлий. Харин ганцхан Цоомоогоос хүлцэл өчий. Тэр өдөр найзынх нь утасны цэнэг дуусаад, тэгээд чи мсж бичсэн байсан утсаа цэнэглээд эргээд залгасан чинь чи утсаа аваагүй ш дээ. Миний утас гэж музейн үзүүлэнгээс ч дор юм байдаг ш дээ. Мэднэ биздээ. Бусад хүмүүсруу залгахгүй яасын. Аа бас явна явна гэчихээд яваагүй хүмүүст жаахан харамсаж байгаагаа нуух юун.
Sienna-гийн номоор шагнуулсан блоогчин Янзагахандаа баяр хүргий.
Бид их сайхан байсаан. Цас- агаар- цас - агаар- од - сэтгэл хөдлөл - цас- агаар - цас - агаар – покер -мөнгө - цас агаар - цас агаар болсон миний хувьд. Хэхэ.
Покер тоглож сурах гэж байгаа. Харж байгаад Хикотой хамт тоглосон. Над шиг тоглоомийн хэнээтэй хүнд гоё тоглоом юм билээ.
Аа бас хийж идсэн хоолнуудын аммтайг яана. /өөрийнхөө хийсэн хоолыг оруулаад авч байгаа шүү. / Сүүтэй, хавиргатай банштай будаатай цай, будаатай хуурга, сэгсийсэн сайхан цуйван гээ л ... Амттай байсан шүү. /хөөш кейбоардан дээр чинь шүлс чинь дусчлаа ш дээ. /
за за нэг иймэрхүү л явсан.
Дээд уруулдаа хүргэмгүй хоолтой,
Дэргэдэх хүндээ яримгүй л хөгжилтэй явсан даа.
Болдогсон бол би Утаагүй Санзайд амьдармаар байна.


13 сэтгэгдэл:
Нээрээ сайхан явсан шүү.
Зургийг нь харсан дан ГоГочид л байшд. Дориухан зарлаад бусад блогуудаас оруулахгүй.
Та нар маш сайхан газар очиж амарчээ. Санзайн энэ газар миний хамгийн дотно сайхан газар байсан. зургийг нь харсан сайхан байна. Баярлалаа. (яг наана чинь 2 нохой юу яадаг юм, үхэр газар хэвтчихээд зам тавиж өгөхгүй машин эврээрээ зурах гээд .....зөндөө их юм болдог газар хэхэхэ) бүх блогчиддоо амжилт!!!! маш гоё газар, оронгуут гузээлзгэн үнэртэж бгаа биздээ? өвөл ч гэсэн... Happy birthday to.........all!
Бусдаас хүмүүс байгаа. Зураг авч байгаан. 18 хүн явсан.
Ер нь тэхдээ хангалттай зарласан гэж боджийшдээ би
Тиймээ үнэхээр сайхан явсан шүү Тэнд агаар гэж байна байна Энэ Гандирс эгч ямар муухай юм бэ ингээд л миний нэр байдаггүй юм гэдэг шиг цуг хоол хийсэн байж хэхэх
Bi bereer nomoor shagnuulsandaa mash ih bayarlaj bna oo. Sienna-daa nomoo gargaj bgaad ni bayar hurgeyaa bas shagnaj bgaad ni mash ih bayarlalaa... Siennagiin oguuleguud ih taalagdag ih goy sanagddag bolohoor nomiig ni hurdan gar deeree avaad unashihiimsaaan Ganders-aa Sienna-aaa kkk Tsasnii bayar saikhan bolsoon saikhan bsan yawaagvi humuus ih ataarhjiiinuu ain.... ataarh za kkkk
Шинээр Зайкамай гэдэг хүн явсын биз дээ. Дараа танилцнаа тэгэж байгаад кккк
Сиенна явсиймуу? Бороо чи Заякамайг танидаггүймуу? бидүүс аль дээр танилцсан шт тэ? Сиеннагийн ном хэзээ гарах юм бол? би унших дуртай номыг нь авмаар банйаа.
HAPPY BIRTHDAY TO ALL JANUARY-BORN BLOGGERS!
Thanks !!!!
tsasnii bayr shan bsan shuu.ganders egch odoo bugdiig ni gantsaaraa hiisen aytai bichehiin.minii huruu hums joohon ch gesen orsiishdee bas.kkkk za ene ch yahav yanzagakhan egchee usnii havchaaraa avii.ta neeree shuuud martuulj bgaad avaad yvchij bgaa bhgui yu.bi urtaashaa orgooshoo gants l havchaartai tegsen ta ter havchaarig mini avaad yvchihiin tunees bolood neeh segsiisen ym yvaad hun amitan ailgaad l bjiishdee kkkk.neeree tsasnii bayr uneheer goe bsan shuu
Yaanaa ene Chimeg neeree uneheer martchihsan bna lee sorry shvv... Yaaj avahiin utasnii dugaaraa minii blog deer uldeechih bi zalgay ... Chi teed haa hamaagui blog deer ochood neeh nehel hatuutai seegii uldeechihiin ichej uheh ni bna shde neeh golruultsiim shig hehehe ...