Хуучин он минь баяртай
Дөрвөн улирлын
турш жаргаасан
Хуучин он чамдаа
баярлалаа
Дөрөө харшуулан одох
мөч чинь
Одоо ингээд ирж
байна
Өөр өөрийнхөөрөө чамайг
бид баярлан угтаж байлаа
Өөр өөрөөрөө
харин чамайг бид үдэн гаргаж мордуулж байна.
Биелээгүй хүсэл
мөрөөдлийг надад үлдээгээд оджээ
Эдлээгүй баяр
баясгаланг харин бидэнд орхиод оджээ
Сайхан жаргалын
үнэ цэнийг чи ойлгуулж өгөөд оджээ
Санасандаа хүрээгүй
бурууг минь харин өршөөж өгөөд оджээ
Сэмхэн гунигийн
нулимсыг минь чи арчиж өгөөд оджээ
Сэтгэл зүрхний
гомдлыг минь харин мартуулж өгөөд оджээ
Үнэнч хосуудын
сэтгэлийн заяанд урмаа өгөөд оджээ
Үйлс ариун Монгол
түмэнд минь буянаа өгөөд оджээ
Баяртай хуучин он
минь баяртай
Дурсамж болон
үлдлээ чи
Баяртай хуучин он
минь баяртай
Дуу болон үлдлээ чи
Баяртай хуучин он
минь баяртай
Сургамж болон
үлдлээ чи
Баяртай хуучин он
минь баяртай
Түүх болон үлдлээ чи
гоё дуу шүү


20 сэтгэгдэл:
2009 on garlaaa
Shin onii mend
Husen huleesen moch irchiheer Neg tiim amttai ch yum shig guu ch yum shig kkk .Za shine onii mend ee
шинэxэн оны мэнд бөгдөөрөнд нь.. XОXО
Шинэ оны мэнд хүргэе!! :)
Шинэ оны мэнд хүргэе!
Shine onii mend
* .... ****** ********* **2009** Шинэ оны мэнд
Чамайг өөрөө гоё шүлэг биччиж гэж бодлоо шүү.Шинэ оны мэндээ хүүхээ!!!
Shine Onii Mend
кристийн тооллоор шинийн хоёрний час халуун мэндэээээээээээээээээ
Шинэ оны шинийн хоёрны мэнд. Нар тосож инээсэн аз жаргал бүгд, найз чиний өмнө үргэлж нээлттэй байгээ. Аз жаргал хүсье
shine onii mend ene duu ymu bi chamaig zohioson bn yamar goy zohiogoo we gj bodloo shd
Bayralalaa all :D Shine nii mend! Ene ug ni duu shd. CHingis haanii Jaga ah duuldiin. Goyo ch ayatai duu. Bi on garahad uraldaj oruulaad duug ni olj oruulj chadaaguin. daraa oruulnaa za
eo laitai bn da
Neeree goe duu shuu
Gandirsaaa Hi hi hi hi hi chatiiin code ni chamd bgaa genuu hu ? ugj mugch tus bolooch
ooo hoorhiii neree martchihaj
Цай уух зуурт
энэ шүү Сайлор ооо