Би блоогтоо шинэ булан нээж байна. Санаа нэмэрлье гэсэн
нэртэй. Хэхэ. Яахав хэрэгтэй хэрэггүй санаагаа бичиж л байя. Хэн нэгэнд хэрэг
болж юуны магад. За эхний бичлэг маань “Торны улирал”. Таалан
соёрхоно уу? ккк
Борооны улирал, хүйтний улирал гэдэг шиг манай орны торны улирал эхлэх ч мөн дөхөж байна даа. Салхи цэнхэр, шар, цагаан, ягаан өнгө бүрийн торнуудаар наадаад, хийссэн торнууд надаар наадаад мөн ч муухай улирал шүү. Өө тэгээд энэ гялгар уутны хор хөнөөлтэй талуудыг хэлбэл дуусахчгүй биз, илүү ч биз.
Уг нь дэлхий нийтээрээ л үүнийг хэрэглэхийн эсрэг
тэмцдэг гээд байгаан уул нь. Тэгсэн байгаль
орчны бохирдолтой холбоотойгоор хотын захирагч асан Т. Билэгт 2008 оны 6 сард “Хэт нимгэн пластик тор хэрэглэхийг
хориглох тухай” захирамж гаргасан юм байна. Тэр цагаас
хойш дэлгүүр супермаркет, худалдааны төвүүдэд гялгар тор хэрэглэхийг хориглон
даавуун болон цаасан уут хэрэглэх ёстой болсон боловч одоогоор хэрэглэж байгаа
нь нэг ч алга шахуу. Нэртэй сүртэй хэдэн сүлжээ дэлгүүр нь тор байхгүй гээд
хэнэгчгүй хэлээд зогсож байдаг болчихож. Зарим нь яахав нөгөө хориглосон тороо
150 төгрөгөөр худалдсаар л байна даа. Хямд төсөрийг нь харсан уу? Ашиг хонжоо
харсан уу? Ямартай ч бизнес эрхлэгчид энэ захирамжийн хэрэгжилтэнд санаа
тавихгүй байгаа бололтой.
Би вээр жижиг дунд, бичил бизнесийг дэмжиж ажилладаг байгууллагад орон тоо бөглөж суудаг хөөн. Тэгсэн нөгөө жижиг дунд үйлдвэрлэгчид чинь цаана чинь ийм олон төрлийн даавуун тор хийчихсэн хаана борлуулахаа мэдэхгүй байна таминь минь. Загвар, материалын сонголт хэрэглэгчийн хүссэнээр, мэдээж үнэ нь материал, хийц загвараа дагаад өөр өөр.
2-р загвар


3-р загвар 4-р загвар

Эдгээр торнууд 400 - 800 орчим төгрөгний үнэтэй. Тоо ширхэг энэ тэрээсээ хамаарч үнэ хэлбэлзэхийг сануулж хэлье. /Байгууллагын лого ороогүй. Би л аранжровшикдсийн шөө. / Бас нэг эвтэйхэн эвхдэг загвар байсан чинь зураг нь upload хийгдэхгүй юм.
Байгууллагын хувьд бол торноос ашиг харах хэрэггүй юм л гэж бодох юм би. Худалдаж авсан үнээрээ хэрэглэгчидэд хүргэх хэрэгтэй. Гэтэл нөгөө гялгар тор чинь хэдээр ч авдийн бүү мэд, ямартай ч 150 төгрөг болсон байна.
Харин хэрэглэгчийн хувьд бол байна ш дээ хэмнэлттэй. Нэг тооцоолол хийе л дээ. 7 хоногт нэг удаа дэлгүүрээс худалдан авалт хийдэг, тэр бүртээ 1 гялгар торийг 150 төгрөгөөр авдаг гэвэл сард 600 төгрөгөөр тор авах нь байна л даа. /Энэ гэхдээ хамгийн багадаа шүү./ Гэтэл 350-600 төгрөгөөр нэг даавуун тор авчихвал хэдэн сар хэрэглэх үү? Хэмнэлт мөн байгаа биз...
Бидний ихээр хэрэглэдэг нимгэн уутнууд хүний ходоод гэдэс, элэгний шархлаа, хорт хавдар үүсгэгч их хэмжээний нянгийн бохирдолтой байдаг байна. Тиймээс даавуун уут эрүүл мэндийн хувьд бидэнд сөрөг нөлөөгүй байгаа биз.
Ийм бүтээгдэхүүнийг хэрэглэж, худалдаж занших нь байгаль орчин хийгээд бусдын эрүүл мэндэд оруулж байгаа томоохон хувь нэмэр билээ.
За ямартай ч гялгар торийг ихээр хэрэглэдэг бизнесийн байгууллагын хэн нэгэн уншсан, харсан бол санаа минь амрах нь тэр.
Шаардлагатай бол сэтгэгдэлээр дамжуулан холбоо тогтоож эдгээр урлаачидад холбож өгч чадна гэдгээ амлах юун.


33 сэтгэгдэл:
zowoo zow
би бөх гэгч нь оёдолтой, даавуун 2 цүнхтэй болсон. Уг нь бол тор л доо. 1 дэх загвар дээрх шиг мөртөө, урт оосортой. Үүрээд явахад их эвтэйхэн. Нэг л гэм нь жаахан овортой болхоор цүнхэнд авч явдаггүй. Ажил тараад дэлгүүр орох бол өнөөх нимгэн тороо авахаас өөр аргагүй болчих гээд байдаг юм.
demjij bn
ene uneheer chanartai, mongol uildverlegchiin buteegdehuun. uunees gadna ta buhen jijig dund uildverlel erhelegchdee demhie gevel manai ene blogchind sanal huseltee yavuulna uu. thanks
Тэр хог аймаар харагдаж байна шүү. Уул нь даавуун тор хэрэглээд заншвал их л хэрэгтэй байгаан.
gylgar uutiig hereglehgui baih talaar dorvitoi arga hemjee avahgui bol mud alga bolohgui bhaa, saihan sanal baina
Иймэрхүү нийгэмд тустай зүйлийн талаар бичээд байвал дэмжилгүй л яахав. Гандэрс гуай
Яаж ч бодсон даавуун уут нь илүү л дээ.Цоорчихвол даавуу юм чинь оёчихно.Оёж чадахгүй бол ядаж л дотор талаас нь үдээсний машинаар хоёр гурав дараад хаяна.Гялгар уутыг хэмнэж байна гээд түлээд наалтай нь биш дээ тэ..
надаа байгаа за гсн нээрэн шүү энэ үнэхээр хэрэгтэй
Ер нь бол цүнхэнд хийгээд явахад гайгүйм билээ. 1, 4-рх нь түүртээд байхааргүйм билээ
зөв байнаа....Гандирс бизнес хийдэг болооо юу? Эсүүл биз,төлөвлөгөө бичжаамуу? би лав дэмжжийнаа.
Хэрэгтэй мэдээлэл нийтэлсэнд талархлаа, Уучлаарай, GOGO-н блогт зураг яаж оруулдагийг хэлж өгч туслана уу?
Үгүй ээ бизнес бишээ. тэрүүхэндээ л гарц хайж байгаан. хэхэ Зураг оруулах тухайд http://help.blog.gogo.mn/entry/ff80808114dd7f5e0114ddf54e6d00ab/ энд яг 1 настай хүүхдэд зааж байгаам шиг заасан байгаа шөө.
номингийн реклам юм уу?
Би болоог андуураад ороод ирсэн үү тэй? Аягүй нийгэмд хэрэгтэй юм бичцэн этэр. Заза тийм байна андуурчиж. Эсүүл энэ болоогийн эзэн солиорчиж гсн хахаха. зазаза нээрээ сайхан санаа бийноо
Бас цаасан уут зүгээр юм билээ. Ядаж хэрэггүй болвол түлчихнэ. Гялгар уут шиг хорт утаа гаргахгүй
hudlaa helsen hund minii baridag tsunhnees goe tornuud hiitsen bnshdee.neeree ene sanaag demjih ni zuitein bn humuusee.hunsnii mergejiltei minii huvid ene sanaag mashid iheer saishaaj demjij bn shuu.oortoo hairtai humuus ch gesen heregleh bhoo.hor honooliig ni heluuleltgui medej bgaa bhoo
хэрэндээ бичас даавуун уут хэрэглэдийн манай гэрийнхэн бөгдөөрөө нэг нэг тийм ууттай. хаха авгай шиг ч гэсэн муу аав минь хүртэл бариад л явдийн...
Нээрээ одоо давуун тор хэрэглээд заншичих юмсан даа. Бидний эмээ өвөөгийн үед давуун торыг хэрэглэдэг байсан шдээ. Тэр үе шигээ болчуул. Би нэг даавуун тор олж авнаа. Ядаж би хог тарихгүй байядаа.
Энэ толгойгоороо унаад цоорсон бололтой. Сүрхий зөв юм бичсэн байна. Гэхдээ уббаа нь торонд хийгээд аваад ирсэн юмыг нь идэж өгдөг үүрэгтэй хүн учраас надад их ойрхон санагдахгүй байна.
peeee ene gyalgar uutnuudiin zuragiig ee mongoliin nuhtsuld heregjuuleh heregtei saihan sanaa bna,demjij bna. Manaid l hogoo gadaa hayaad uut bolon hog n tolgoi deeguur hiisdeg bhdaa, hotoos garaad yavah zamd zamaar duuren uutnuud bdag shuu
тэгээд даавуун тор хэрэглэж заншахын тулд юун түрүүнд гялгар торыг ховорын бараа болгох хэрэгтэй байх тийм үү даавуун торныхоо эргономикийг дахиад бодоод янзлаад хийвэл /дизаан хэрэглээ 2-г тааруулах гэхиймуу/ түүнээс би дээр нэгийг авсан тааруу л эд байна лээ болдог бол даавуун тор гялгар тор 2-н үнийг тэнцүүлчихвэл ч тээ даанч жоохон өртөг өндөр шиг байгаамаа
оршуулгын газрын тэр хавиар буусан айлууд, тэр хавиар хөглөрч хийсэх гялгар уутнууд их ижилхэн харагддаг. даавуун уутнаас өөр нэг санаа бол цаасан уут. яагаад гэхээр хүмүүс хогоо хийж хаяхад амраар нь гялгар тор авдагшдээ. зарим дэлгүүр гялгар торонд шууд хийгээд өгдөг. дахин боловсруулагддаггүй учир гялгар уутнаас татгалзаад америк гэх мэт орнууд шиг цаасан уутанд савлажийвал таарнашдээ энэ дэлгүүрүүд. дараа нь цаасан уутандаа хүмүүс хогоо хийж хаяжийн биз. тэрийг дахин боловсруулж болно, байгаль экологид хал балгүй. өдөр бүр бид хүнсний дэлгүүрт шоппинг хийдэг гэхэд хилчдэхгүй. өө төмс дуусчиж, хоол амтлагч ав гэх мэт жижиг сажиг захиалга их ирдэгшдээ. ганц юм авах гэж ороод л хичнээн юм аваад гараад ирдэг билээ дээ. тэр үед даавуун уута агэртээ мартсан бол яахын? тийм биз дээ? цаасан уутанд хийгээд л бариад гарахад болжийгаа байхгүй юу. үүнийг дэлгүүрүүд хэрэгжүүлж эхэлбээс зохилтой. нэн даруй бор цаасан уут хийх үйлдвэр байгуулж овоо хэдэн хүнийг ажлын байраар хангаад дээрээс нь байнгын ажлын болоод амьдралынх нь баталгааг гаргаад өгчихвөл болохгүй гэх газаргүй.
Цаасан уут болон Цаасан аяга хийдэг Машины тоног төхөөрөмж зуучилна dorj98@yahoo.com
Чи минь ойрд гэрээрээ юу даа Гандирсаа. Үнэхээр гоё гоё зөв зөв үнэн лайтай нийтлэлүүд бичиж. Цаашдаа бас зөндөөнийг бичээрэй. Зараагийн хэлдэгээр чи толгойгоороо хүчтэй унажээ дээ. Заримдаа унах ч бас сайн гэжуга.
зөв зөв энэ чинь л хэрэгтэй байгаан,, манайхан ч уулаасаа тортой гээ л даавуун эмээ торондоо юмаа хийгээ л гардыншд,, яахав загварын тал дээр залуусын сонирхлыг татахаар байвал бүүүр үр дүнтэй ажил болох байх гэж боджийно.
Hamgiin ehniinh ni bol ih dajgui yum bna
Энэ хүмүүс юу гэнээ Цоорсон толгой энэ тэр гэнүүү. Би иймэрдүү бичлэг бичдэг байсийн. Даанч хүмүүс ойлгодоггүйн. Тэгээд бичих арга барилаа өөрчлөн, ёжлож тойруу замаар бичих гэж оролддог байснаа больж шууд бичиж эхэлсэн. хэхэхэ. Цаасан уутны тухайд энэ удаа орхисийн. Тэхдээ санаа бол байгаа. Даанч багтаамжийн хувьд гэж ...
Даац гэх гээд даанч гээд биччихэж хэхэ
хөш тэр загварын тал дээр бол хөөрхөн хөөрхөн зурагтай юмнууд байдшийн...манайд гэхдээ жаахан үнэтэй зарагдах болчоод байна л даа...тэгээд тийм торыг угаасаа зун цагт далайн эрэг мэрэг явах гэх мэт юманд л барьж чваа харагддын...монголд тийм торонд мах хийгээд үүрээд явжийн гэж ерөөсөөтөсөөлөгдөхгүй байна...гэхдээ даавуун уут болон бор цаасан уутны санаа бол сайн байна...манай хажуугийн дэлгүүрт цаасан уут том нь 200 төгрөг гэж байналээ...торгүй орчихоод авахаас өөр аргагүйд хүрээд авсан л даа... за даавуун тор хэрэглэдэг боллоо гэхэд хогоо яахын? юунд хийж хаяхын...ихэнх айлууд ариун цэвэр талаасаа хогийн савандаа гялгар уут хийж тавьдаг болсоншдээ...тэгээд өнөө гялгар уут нь байхгүй болчхоор хогны асуудал гарч ирээд байна...энийг гол нь яаж шийдэх гэж байна...даавуун тор санжигануулаад хэвшчихлээ гэж бодоход дараачийн алхам нь юу байхаа бодсон уу?
уг нь зөв л дөө. тэгэхдээ гялгар уутны хор хөнөөлийг хэдэн арван хүн хордож тэр нь манай орны нөгөө олон зурагт телевизээр нь гарвал л нэг жоохон толгойд нь тусч магадгүй юм. нэрээ өөрийнхөө энэ бяцхан үйлдвэрлэлийн тухай хуваалцахгүй юм уу? Бид энэ зүйлийг хэрэгжүүлэхийг хүсч байгаа бөгөөд тэрэнд туслах арга зам байвал туслаж дэмжээрэй. бүгд хамтдаа л нэг хүн шиг байж л үүнд хүрнэ биздээ. хариу бичээрэй. smidboo@yahoo.com
banner ee solihuu? miniih www.bomboo.blog.mn hariu bicheerei
Зөв дөө хөө дэмжиж байна. Гялгар уут ч онцгүй шүү, социализмын үе байсан бол шууд 1 өдрийн дотор даавуун торонд шилжих байсан байх даа. Өө нээрээ тэр нүдний тухай бичлэг байнаа, тэрэнд comment үлдээхгүй болгоцон байж харагдахым даа. Би бас тэр хагалгаанд орж байсын, тээд хүмүүст хэрэгтэй болуу гээд ганц нэг зөвлөгөө өгөх гэсэн болдгүү. Энэ хэсгийг хасчина биз дээ хөө.