Хатан Сэврэй хайрхан
Хар алт гэж нэрлэгддэгддэг
нүүрс гээч чинь маш хэрэгтэй эд юм байна.
Өндөр хөгжилтэй орнуудад эрчим хүчний
голлох эх үүсвэр нь нүүрс байдаг гэнэ.
Сэргээгдэх болон атомын эрчим хүч гэсэн
эх үүсвэрүүд байдаг ч 2015 оноос "нүүрс"
бүр ч тэргүүлэх байр эзлэх төлөвтэй
байна гэнэ.
Монгол Улс нүүрсээр баян, дэлхийн 15 ороны тоонд ордог гэнэ.
Би Өмнөговийн хөөн. Миний нутаг газрын баялаг арвинтай. Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт гээд Монголд байтугай дэлхийд данстай баялаг миний нутагт бий. Таван толгойн орд үнэтэй, ховор коксжих нүүрстэй, Нарийн сухайт 230сая тонн нүүрсний нөөцтэй гэхээр бахархмаар байгаа биздээ. Гэтэл одоо бахархах биш бүр харамсмаар дүр зураг харагдаж байна.
Хэдхэн нөхөр өөрийн ашиг сонирхлынхоо төлөө Таван толгой, Нарийн сухайтын баялгийг хил давуулж урагш зөөхөөр сэтгэл шулуудан Гашуун сухайт, Шивээ хүрэнгий боомтоор “ганц өдрийн өмнө" гэсэн уриатайгаар чөлөө зайгүй хил нээгдэхээс хаагдах хүртэл өдөр, шөнөгүй зөөж байгаа гэнэ. Ингэхдээ тэд ямар ч боловсруулалт хийдэггүй бөгөөд шороо, чулуутайг нь ч үл тоон хямд үнээр өдөрт зуу зуун хүнд даацийн машинаар зөөж байна. Ингэхээр Монголын ямар их баялаг хэний ч хараа хяналтгүй гадагшаа гарч буйг тооцоолшгүй. Нутгаа орхин гарсан та бид утаа баагисан нийслэлд биеэ оторлон сууж байх хойгуур эх нутгийг маань харийнхан цөмлөж байна таминь ээ.
Нутгийн хүнээс сонсоход 70- 80 тонны даацтай 100 машин нүүрс өдөрт зөөгддөг. Нэг сар өнжиж 20 хоног боомтууд ээлжилж ажилладаг. Тэхээр жилд тэр 2 уурхайгаас 1 920 000 тн нүүрс хятадруу гарч байна. Манай улсад байтугай Өмнөговь аймагт ч ямар ч ашиггүйгээр шүү.
Хэрэв эх орноо гэсэн сэтгэлтэн
байхын бол энэ их сул гарч байгаа нөөцийг
түшиглэн хүчин чадал өндөр дулааны
станц байгуулж, өндөр хүчдэлийн шугам
бариад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим
хүчийг Хятадад экспортлож чадвал Монгол
улсын ирээдүйд төдийгүй
нүүрсний салбарын хөгжлийн шинэ
хуудсыг нээх боломжтой
санагдаж байна.
Үнэндээ
хүнд даацын машины
цуваанаас болж говийн хөрс үндсэндээ
эвдрэлийн байдалд ороод байгаа гэнэ.
Нүүрсээр эмжээрлэсэн тоосон
харгүй болсон сурагтай
Газрын доорхи баялгаасаа болж нутаг минь ёстой сийчүүлж, сэндийчүүлээд дуусч байна. . . Уйлаад мөргөх нутагтайгаа үлдмээр байна би.


23 сэтгэгдэл:
1t haha
Өөө ямар баларсан юм. Одоо яах уу? нэг юм хиймээр байх юм харин яг юу яаж хийхээ даанч мэдэхгүй байх юмаа .
энэ хүн бас ийм юм бичнэ аайн нутгаа гэсэн сэтгэлтэй сайн хүү байна шүү гэхдээ байдал үнэхээр тийм байгаа бол хэцүү л юм даа уул нь блог дээрх асуудал хөндсөн нийтлэлүүдийг gogo мэдээнд мэдээ болгон тавьдаг бол нэг ч гэсэн төрийн хүн уншдаг байх гэж боддийшд
Ya, ya. hereg algoo hereg algo. Manai harin neg l buh yum ni l ingeed neg iim l bolchood baigaam (sanaa aldab). Ene saihan statistic medeeg chini bi chinii blogiin neriig ashiglak baigaad "ashiglanaa" ho. Bi neg tosol bichih geed baigaan. Amjih ni uu guu yu.
миний ирээдүй танай нутгаас шалтгаална гэж бодоод байгаа шдээ хэхэхэ :Р Тэхээр та нэг юм хийгээрэй би бас чадах юм байвал хийнээ хэхэхэ
би алтай нутгийн хөөн энэ ёстой үнээн 70-с дээш хувийн агуулгатай төмрийн худэр гарч байгаам билээ 30 гаран жилийн нөөцтэй гэжүгаам шууд л хужаа руу зөөгөөд эхэлчихсэн гүй ээ тэнд сургууль эмнэлэг цэцэрлэг бух юмийг бариад эхэлжээ, би үхэнэ миний үр хүүхэд бас л одно ш дээ, тэрний ард нүд халитармаар тэр газар яахийн, боловсруулах уйлдвэр бий болгооч ээ, тэнд төрийн бүх томчуул заларсан юм гэсэн та минээ хүний ганц бие яахав дээ дээлийн энтэй газар л хиртээх биз тэрний цаана эх орон ард түмэн гэж юм байдийм ш дээ
цк цк цк валайн
Нэгст битий нэгнээ тэгжийл дээ. Би чинь бас хааяа ийм юм бичдийн ш дээ. Хүмүүс л ойлгож уншдаггүй болохоос ..
Одоо яах вэ? Бүгдээрээ нэг юм хийе л дэ
Zaluusaa setgel zurhee negtgeed yamar negen yum hiimeer bn. Haramsah zuilgui amidrah yum san.
Миний энэ бичлэг ГөүГөү Ньюс дээр гарсан байна. Баярлалаа Гөүгөү-гийнхээн Сэтгэл хөдлөх шиг ч . Нутгаа аварчихаж ч байгаам шиг..... http://news.gogo.mn/r/48168
арай чдээ. нэг юм хийхийнсаан нээрээ.
Ert divangariin negen tsagt Elsen goviin ene ih uudamd Us moron tselelzen ursaj Urgamal tsetseg alaglan naigaj An goroos shiveelsen oitoi Adguus mal bagshirsan nutagtai Gazar delhiin haana ch baihgui Gaihamshigt nutag baisan yum gedeg Galbiin goviin ter saihan buhniig Gangan ulaan temeenees ni busdiig Gangiin nar deerees ni huihalchihsan yum gedeg Hatsan els dooroos ni sorchihson yum gedeg. Govi gemeene Govi bilee Govi chuhamdaa Gazar shoroon ih tenges bilee Goviin manhan Gatalj garshgui davalgaa ni bilee Tiim ch uchraas manai govi Tenger gazarniiltel ni shuurna Tegsnee genethen nam gum bolno! Teglee ch gesen manai Govi Tergel saran dor hovorson Temeen jingiin tsuvaa shig urt Tsanginah duu, dursah domgiin Tsaidam ih talbar bilee. Tsanginah duunii ezen ni Tsaidam goviin busgui bilee
Нээрээ л говь хавьцаа бол олон зүйл урагшаагаа гарч байгаа шүү дээ. Ашиг олж болно гэхдээ тэр урагшаагаа гаргаж байгаа нүүрснээс олсон ашиг Монголд ямар ч падлий байдаггүйм билээ
Баяр хүргэеээ ГОГО мэдээн дээр гарсан байна шт..........
Нутаг орныг минь сэглээд дууслаа энэ дураакууд.Нүгэл нүдээрээ гардаг гэдэг.Үйлийнхаа үрийг даах л болтугай муухай зуснууд
Гандэрс ааая ааая. Минийчас уг гарвал Өмнөговьд хамаатай шдэ. :(.
Ёстой муухай юмаа. Бас зун хөдөө явсан чинь ганц өмнөговь гэлтгүй хөдөө тал ямар муухай эвдрээ вэ. хатсан гол горхи, хүнд даацын машин даагаагүй эвдэрсэн шороон савслагатай замууд. Компанийн монгол талын захирлууд нь санаа нь зовдоггүй юм байхдаа
Энэ Өмнөговийнхон тэмээ шигээ Амгуулан улсууд шүү. Би Ховдын хөөн.Тэр Нүүрс зөөдөг Муухай том хар авс шиг машаануудыг харахаар Дэлбэлчихмээр санагадаад байдаг ш дээ. Бид бас Нүүрстэй. Хөшөөтийнхөө нүүрсийг зарвал заавал зам тавиж байж ав гээд зүтгэсээр байгаад Зам тавиулж байгааш дээ. 11
Одоо миний уугуул нутаг Хөвсгөл аймгийг минь хөгийн муу Мянганбаяр (янханбаяр) алтыг нь ухахгээд танк ч юмуу юу ч юм бүү мэд аймар аймар машин, техникууд авчраад тавьцан байналээ. Амьсгаа чинь Сэлэнгийг ямар болгосон билээ дээ. Харласан нүх, хатсан гол үлдээгээ биз дээ. Тэр нөгөө эх оронч гэж хуцаад байгаа зарим нөхдүүд энд ганц хоёр хужаа зодож явхынхаа оронд дотроосоо өтсөн ийм хог шавхайг цэвэрлэж байгаач дээ. Тэр Хөвсгөлийн бөө нар нь бөөлж, нутаг усаа авраасай билээ. Яадын. Эцсийст Монгол улсад нэг ширхэг баян дуроак биш газар шороо минь л хэрэгтэй. Ёо уур хүрээд баахан юм биччихлээ соорри Гандирсаа.
Би өмнөговьд амьдардаг хөөн. Энэ үнэхээр асуудал шүү найзуудааа. Өмнөговь аймгийн ЦогтЦэций сумаас Гашуун сухайтын боомт хүртэл газарыг будаа /бургисан нунтаг шороо/ болгож байгаа шдээ. Хятадуудад та нар зам тавиад нүүрсээ ав гэхэд тавиж л таараа .... гэтэл манай дарга нар тэгж хэлээд хийчих хүн алга байна даа
Миний нутгийн хүүхэд байнашүүү бүүр сэтгэл хөдөлгөөд хаячихлаа золиг чинь анх орж ирэхээс л нэг нутагийн хүүхэд үү гэмээр сэтгэгдэл төрөөд байсан юм их сайхан бичжээ амжилт
neeree ene bol uneheer unen bodit baidl bid l evlerhiig husehgui nuden balai chihen dulii yum shig baidag bolohoos ene baidlaaraa urgeljleed baial bidnii ireedui yana daaa ene buhnii etsest hen hohiroh.n asuuh ch hereg algo yarih bish hiih heregtei