Нүдний шил – линз-Лазер хагалгаа
Өглөө автуусандаа суугаад явж байсан чинь нэг гар линз зүүдэг болтоймаа. Нүд нь юу ч үгүй улайчихсан амьтан гартаа линзний шингэн барьчихсан явжийн. Үе үе нүдэндээ дусаагаад ч байх шиг. Тээд бодлоо. Нэхэн саналаа. хэхэ
Би аймаар хараа муутай байлаа ш дээ. Линз, нүдний шилний зовлонг их олон жил эдэлсэн хүн дээ. 7-р ангиасаа шил зүүж эхэлсэн. Уг нь 2 ангид байхад л эмч хараа чинь муудаж байна гэж онош тавьсан. Манайхан яагаад шил мил авч өгөөгүй юм бүү мэд. Сүүлд бодоод байхад хэвтэж, тэр тусмаа хөнжил дотроо гар чийдэн асааж ном уншдаг байсантай холбоотой юм байна даа гэж ойлгосон.
Арван жилд байхад ямар автуус унаанд чихцэлдэнэ гэх биш шилээ хагалахгүй. Орон дээрээ тавьж мартаад дээр нь суугаад гар нь хуга. Шилээ, шилнийхээ гарыг хугалчихаад нэг хэсэгтээ шил зүүхгүй. Дараа нь оюутан болоод автуусанд яаж чихцэлдэгийг үзүүлээд өгнө ш дээ. Чихцэлдэж чихцэлдэж суунгуут шил мулт үсрээд л хоцорно. Автуусандаа л багтаж суусан бол болох нь тэр гээ л шилийг бол шууд бая бая болгож байгаам чинь. Сүүлдээ шилээ зөвхөн хичээл дээрээ л зүүдэг болсон.
Ер нь шилийг тогтмол зүүхгүй л бол хараа тогтворждоггүй юм билээ. Ажилд ороод өдрийн 8-10 цаг компьютер ширтээд бүүр ч муудсан. Дээр үеийн СRT монитор ямар хамгаалалт энэ тэр байсан биш. Эрчимтэй муудаж байлаа.
2004 оноос линз зүүж эхэлсэн. Нэг хэсэгтэй сайхан байсаан. Нүдний шил гэгч эрлэгийн элчээс салаад. Эхэндээ ч ёс горимоор нь зүүгээд явдаг байлаа. Сүүлдээ ч бүүр шоудаж линзтэйгээ унтаж мунтаад алж өгдөг байсан. Нэг л улаан нүдэлсэн амьтан явдаг байлаа шдээ. Өнөөдрийн баагий шиг. Гэхдээ арай ч шингэнээ нүдрүүгээ дусаадаггүй байлаа.
Гэхдээ нүд муудаад ирэхээр хүн өөрийн эрхгүй айдын билээ. Яанаа ингээд хараагүй болчуул яанаа гээ л. Сүүлдээ Санжаа эмчийн хяналтанд очоод. Тэгсэн Санжаа эмч энэ эрчээрээ муудаад байвал 30 гарангуутаа хараагүй болно гэж хэлээд. Би ч ухаан алдчихсан.
Нүдний эмнэлэг, ямар эм эмчилгээ байна гээ л хайж эхэлсэн шдээ. Эрхүү, Энэтхэгт лазерийн мэс засал хийж харааны гажиг засдагийг мэдээд ажлынхаа Энэтхэгт сурч байсан ахаар эмнэлэг хайгуулаад бөөн л юм болж байлаа. . .
Ээлжит нүдний өрөвсөл болж Болормэлмий эмнэлэг дээр очиж үзүүлж яваад Энэтхэгт хийдэг мэс заслыг Монголдоо хийж эхэлснийг мэдэж билээ. Хяналтанд орж шинжилгээ өгөөд, лазерийн хагалгаа хийлгүүлж болно гэсэн дүгнэлт гарч бөөн баяр. Гэхдээ л айж байлаа. Хагалгаа үр дүнтэй болох боловуу? Бүүр хараагүй болчуул яанаа гээд л..
Энэ лазер хагалгааг хийлгүүлье гэж л бодох юм бол линз удаан зүүж болдоггүйм билээ шүү. Нүдний торлог бүрхэвч нимгэрдэг гэнэ.
Монголд анх энэ хагалгааг хийж байхдаа Болормэлмий гадаадаас эмч урьж хийлгүүлдэг байсан. Одоо харин Монгол эмч хийдэг болсон гэсэн.
Намайг ороход Солонгос эмч хийсэн. 2 өдөр дараалаад бараг 100-аад хүн орсон. Хагалгаа ердөө л 15 орчим минут үргэлжилнэ. Хагалгаанаас гарч ирэнгүүтээ л ханын самбар дээрх бүх бичигнүүдийг уншаад л . . . Мэлмэрүүлж гарсаан би ч. Манай гэрийхэн, найзууд ирсэн байсан тэд нар ч уйлаа л ...
одоо 3 жил шахуу болжийно. Ямартай ч 3 жил нүдний шил, линз, нүдний өвчний зовлонгүй сайхан л байна. 10 жилд -1-ээр муудна гэсэн баталгаа өгсөн. 60 хүрэхэд -3 болно биз. Урт наслана гэж боддоггүй над шиг хүнд болоо л явчихаж байгаан. Гол нь гамыг нь сайн барих хэрэгтэй.
Гэхдээ -3 тэрнээс бага хараатай бол энэ хагалгааг хийлгүүлэх гэж яараад хэрэггүй санагдсан. Шилээ тогтмол зүүгээд засах гэж оролдох хэрэгтэйм билээ. харин тэрнээс дээш бол орчиход гэмгүй. 50-аас дээш настай хүмүүст үр дүн багатай гээд хийдэггүй гэсэн. Энэ хагалгааг хийлгэхэд 1000 хүнээс нэг хүн л хараагүй болох магадлалтай гэсэн.Тэхээр эрсдэл багатай байгаа биз.
Дашрамд дурдахад Болор мэлмий эмнэлэгийн эмч нартаа талархаж явдагаа илэрхийлье.


10 сэтгэгдэл:
1st
Yamar unetei yum bolooo Emnelgiin hayagiig ni helvel humuust buur heregtei medeelel boloh yum baina...
wow, би бол ийм хагалгаанаас айгаад л байдаг юм. 10 жилд -1 бол гэцүү л юм байна.
Блог чинь ямар гоё дуутайм бэ. Шууд л шинэ жилийг мэдрүүлж байна шдээ. Би бас тэр хагалгааг сонирхоод л байгаа. Гэхдээ жоохон айжийна. манай нэг найз хийлгэсэн гэсэн дараа нь нүд аргаад нүдээ нухаал яваад байдым билээ. Линзтэйгээ удцан хүн шиг л санагдсан. Мань мэт шиг линз зүүж чаддаггүй хүмүүст бол хэрэгтэй л эд шиг байна лээ уг нь. ингэхэд үнэ нь хэдийм бол.
Юунаасаа айдаг лүднүүд вэ та 2 чинь. Эр хүн зоригтой бол чоно яана гэдэг тэгээд худлаа юу тээ? 1000 USD байдаг. одоо хэвээрээ л байгаа сурагтай байсан. Баянгол зочид буудлын ард байрнуудын дунд байдын миний хараа 10 жилд -1-с илүү муудаж байсын. надад бол гайгүй санагдсан.
Чоно чацга алдана гэдгийн
heregtei medeelel bna bayarlalaa. hagalgaag hiilgehed 100 huvi sain hardag boloh uu. bas buten nokozond oroh uu. daraa ni yamar gam barih yostoi bdag yum be.
miniih neg tal ni -6 , nogoo tal ni -5.5 shd yaanaa aigaad bna ih ovdoj bnuu?
yanaa, bi bas naad hagalgaag chini neg sonirhood l neg boliol baijiine. Nudnii haraa gej yostoi hereg algaa (hingenetel sanaa aldab.)
bi shilnees saldaggui huuhed lde shil zuugeed bhar nudnii goo saihan yustai bolhoo bdiin bna haaya chini jijig tom bolood yustai t1tej ugnuu harin iim hagalgaa hiilgey gj sanaad... linz eroosoo zuuj uzeeguieee tgyl sn bizde