Нутагтаа очоогүй 7 жил өнгөрчээ. Өмнөх нэг удаа гийн бичлэгтээ нутгийнхнаасаа сонссон зүйлээ бичиж байсан бол одоо нүдээр харсанаа сараачиж сууна.
Харамсмаар, халагламаар санагдлаа үнэндээ. Зуны дэлгэр цаг дундаа орж байхад газар нутгийн зуншлага нэг иймэрхүү. Намар болчихсон билүү гэж эргэлзэх шиг ч. Эмээгийн минь ярьдагаар газрын үндэс сайтай ч хур орж, хүн зоны сэтгэлийг тэнийлгэсэнгүй зун болжээ. Гандсан газрын гол шалтгаан нь нөгөөх л Тавантолгойн нүүрсний уурхайн асуудал байна гэж бодлоо...
Өдөрт зуу зуун хүнд даацийн машинаар нүүрс зөөдөг Хятад уурхайчдын зам говийн хөрсийг үндсээр нь эргүүлчихжээ. Бодит дүр зураг үнэхээр харамсмаар. 100тн-ын даацтай ачааны машинууд ар араасаа хэдхэн метрийн зайтай цуваалан явж байна. Харамсмаар... Урд хил орчмын газар бол үнсэн дунд явж байгаам шиг худлаа хэлэх хүнд өвдөгөөр татсан их түйрэн болжээ. /Очихдоо аппарат цэнэггүй, эргэж ирэхэд шөнө болсон байсан тул зургийг нь авч чадсангүй, харамсалтай байна./
Их их тоос, түйрэн агаарт дэгдэж эргэж буухдаа ургамлын амьсгалдаг навч дэлбээн дээр их хэмжээгээр бууж ургамлыг үхүүлэн цөлжилт үүсэж байна гэж итгэлээ. Говьд угаас хур бороо бага тул ургамлын тоосыг арилгах бороо удтал орохгүй байсаар ургамлууд нь үхэж агаар хуурайшиж эргэсэн цөлжилтийн циклд орсон бололтой.
Замдаа нүүрс шатаан кокс үйлдвэрлэх үйлдвэрээр дайрсан. Тавантолгойгоос коксжсон нүүрсээ тээвэрлэн тус үйлдвэрт авчран шатааж кокс болгон коксоо бас урагш нь зөөдөг юм байна. Тус үйлдвэрийн агаарт хаяж байгаа хорт утааны хэмжээ УБ-ын өвлийн агаар шиг гэх боловч их талд минь замхраад хамарт үнэртэж, нүдэнд харагдах юм байсангүй. Гэвч байгальд мэдээж муугаар нөлөөлж л байгаа.
Тавантолгойн
нүүрсний уурхайд хэрвээ Монгол удирдлага байдаг бол, Өмнөговийн удирдлагуудад
Монголоо гэсэн сэтгэл байдаг бол тэртээ тэргүй зөөгөөд дуусах нүүрсээ төмөр
зам , болъёо гэхэд 200 гаранхан кмт асфальтан зам тавиулаад байгаль
орчин , газар нутаг,
хүн амынхаа эрүүл мэндэд хал балгүйхэн шиг зөөгөөд дуусгаасай билээ.
Уйлаад мөргөх нутагтайгаа
үлдмээр байна би...
Үргэлжлэл бий...